“Miss World-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Э.Энхриймаа өнөөдөр (11-р сарын1) “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганд оролцож, Монгол Улсад нэн тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал болох сүрьеэтэй тэмцэх чиглэлээр өөрийн санаачлан эхлүүлсэн “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ (END TB)” төслөө чуулганы индрээс танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан энэ чуулганаар дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа сүрьеэтэй тэмцэх талаар баримталж буй чиг хандлага, тухайн чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдийг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний тухайд санал солилцон зөвлөмж гаргах зорилготой юм.
Манай улсад сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээх насны 15-44 насныхан эзэлж, айл гэр болж, ажил хөдөлмөр эрхлэн нийгмийн баялаг бүтээлцэх үнэт цаг хугацаагаа өвчний улмаас алдаж байгаа, жил бүр 4000 хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн нас бардаг зэрэг сэтгэл эмзэглэм олон баримт Э.Энхриймаад сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, түүнтэй тэмцэх чиглэлээр хүмүүнлэгийн ажил өрнүүлэх сэдэл төрүүлжээ. Иймээс тэр сүрьеэтэй хүмүүст туслах, иргэдийг энэ өвчний талаар мэдлэгтэй болгох замаар урьдчилан сэргийлүүлж сургахад чиглэсэн гурван багц ажил эхлүүлээд байгаагаа чуулганд оролцогчдод таницуулсан юм. Үүнд:
1.Тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт зураг зуруулж, энэ асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд олон нийтийн газар хэд хэдэн цуврал үзэсгэлэн зохион байгуулж байгаа билээ. Үүгээрээ эрүүл мэндийн зөв дадал хэвшилд сурах нь ирээдүйд эрүүл, аз жаргалтай амьдрах хөрс суурь болдог гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулахыг эрмэлзэж байгаа юм. Үндэсний чуулганы үеэр ч хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд чуулганд оролцогч гадаад, дотоодын хүмүүс түүнийг сонирхон үзэж, санаа сэдэл авах зүйл цөөнгүй байгааг тэмдэглэж байсан юм.
2. Сүрьеэтэй өвчтөнүүдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн бас нэг чухал арга хэмжээ нь албан байгууллага, ард иргэдийн дунд явуулж буй “100+ төгрөг” аян юм. Хэдийгээр 100 төгрөг маш бага мөнгө боловч “Дуслыг хураавал далай” болдгийн үлгэрээр олны өгсөн хандиваар “Энхрий эрдэнэ” сан байгуулж, цуглуулсан мөнгөөрөө сүрьеэ өвчтэй 1600 хүний хэрэглэх аминдэм, элэг хамгаалах эм, бэлдмэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагад хүлээлгэн өгсөн юм. Өнөөдрийн арга хэмжээнд оролцогчид ч уг санд хандиваа нэмэрлэсэн билээ.
3. Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монголын төлөө!” видео сурталчилгаагаараа сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй, нийгмээс тусгаарлахгүй байх нь тэдэнд мөнгө төгрөгнөөс хавьгүй чухал бөгөөд сэтгэл санааны асар том дэмжлэг болно гэдгийг залуучууддаа уриалж байгаа юм.
Э.Энхриймаа гоо үзэсгэлэн, авьяас билиг, оюун ухаанаараа дэлхийд танигдсан Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань захидал илгээж, АНУ-ын Нью- Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элчийн хувиар түүний илгээсэн дүрс бичлэгийг сонирхон үзсэнээ дурдаад сүрьеэ өвчнөөс сэргийлэх талаар Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, ололт туршлагаас хуваалцахыг хүссэнээ энэ үеэр мэдэгдсэн билээ. Тэрбээр бас “Сүрьеэгүй Монгол” төсөл Улаанбаатарт хэрэгжиж эхэлсэн ч орон нутагт хараахан хүрээгүй байгаа тул хүмүүнлэгийн тусламжийн энэ ажлаа үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг чуулганы индэр дээрээс олон нийтэд уриалсан юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
