Б.Есүй блицийн дэлхийн аварга боллоо

2018 оны 11-р сарын 02 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45173239_796058547406399_4884513967545778176_n

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо зохиогдож байна. Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Өчигдөр буюу пүрэв гаригт тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолт болсон бөгөөд охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй аваргаллаа. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, “Монгени” сургуулийн сурагч тэрбээр 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо авсан байна. Сонирхуулахад Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин юм. Өмнө нь 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх