Шинэ клип: Дуучин Д.Найдандорж- “Жаргалын орон”

2018 оны 11-р сарын 05 өдөр, 08 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jargal

Хүнлэг сайхан сэтгэлээ хүн зоноороо дэлгээд

Хүслийг урин дуудах миний  төрсөн нутгаа

Хүрээд очих хүүгээ ээжийн хайраар тосдог

Хөрстөд ганцхан шүтээн миний унасан газраа

Дх:Зүүдлээд санах нутагтаа

Зүслээд очиход ээжийн энэрэлтэй

Зөндөө холоос ч эх нутагтаа

Зориод ирэхэд аавын нөмөртэй

Дэнж голын хөвөөнөө айл хотлоороо найрлаад

Дээдсийн шаргал судар миний төрсөн нутгаа

Давхиад ирэх хүүгээ аавын сэтгэлээр угтдаг

Даянд ганцхан рашаан миний ундалсан усаа

Өглөг арвин талаа мал сүргээрээ чимээд

Өнөд буянаа дэлгэсэн миний төрсөн нутгаа

Өсөн торних үрсээ өөдөө ивээж түшдэг

Өндөр тэнгэрийн ивээл миний жаргалын орон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/11/06 16:25

    Ingej hudlaa duulahaa odoo bolih heregteishdee, uhseniih ni jargaliin oron

    (0) (0)