Багахангай дүүргийн МАН-ын VII бага хурал өчигдөр боллоо. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар дүүргүүдийг хурлаа хийж, ажлаа эрчимжүүлэн шинэчлэлийн гараагаа эхлэхийг үүрэг болгосны дагуу тус дүүргийн 111, 112-р үүр тус бүрээс сонгогдсон нийт 50 төлөөлөгч оролцохоос хурал 82 хувийн ирцтэйгээр явагдав.

Хурлын эхэнд Багахангай дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр өнгөрсөн таван жилийн хугацаанд Багахангай дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, 2013 оноос хойш дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв шинэ байртай болжээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 600 сая төгрөгийн өртөг бүхий 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 207 дугаар цэцэрлэгийг ашиглалтанд оруулж, 44, 183 дугаар цэцэрлэг, Хангай цогцолбор сургуулийн бага ангийг бүрэн камержуулсан байна. Энэ мэтчилэн улсын төсвийн хөрөнгөөр 10,5 тэрбум төгрөгийн 9 ажил, Нийслэлийн төсвөөс 6,4 тэрбум төгрөгийн 30 ажил , орон нутгийн хөгжлийн сангаас 6,2 тэрбум төгрөгийн 109 ажил, олон улсын зээл тусламжаар 1.5 тэрбум төгрөгийн 2 ажил, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 442 сая төгрөгийн 41 ажил хийж гүйцэтгэсэн байна.

С.Эрдэнэбаяр “Манай дүүргийн МАН шат шатны сонгуульд нэг ч удаа ялагдаж үзээгүй. Тиймээс Багахангай дүүргийн хөгжил МАН-тай салшгүй холбоотой байдаг. Тиймээс бид VII бага хурлаараа намын гишүүдтэйгээ хамтран цаашид дүүрэгтээ юу хийж бүтээх вэ гэдгээ ярилцах болно. Бид бүгдийн хийж хэрэгжүүлж байгаа ажил дүүргийн хөгжлийн илэрхийлэл байх болно” гэлээ.

Багахангай дүүрэгт 2019 онд үндэсний хэв маягийг харуулсан “Ахмадын өргөө”-г 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар улсын төсөвт суулгажээ. Мөн дүүргийн Цагдаагийн тасгаа хэлтэс болгон өргөжүүлж, шинэ байртай болгох, 129 айлын орон сууц байгуулах, Жижиг дунд үйлдвэрийн байрыг барих зэрэг олон бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлэх юм байна. Түүнчлэн улсын төсвөөс гадна хувийн хөрөнгө оруулалт, тусламжаар мах болон шилний үйлдвэрийг байгуулахаар төлөвлөжээ.

Дүүргийн МАН-ын VII бага хурлын үеэр хуучин хяналтын хорооныхон хийсэн ажлын тайлангаа тавьсны дараа дүүргийнхээ намын хорооны 31 гишүүн болон хяналтын хорооны 9 хүнийг нууц санал хураалтаар сонгосон юм. Намын хорооны гишүүдийн 60 хувь нь өмнө нь ажиллаж байсан, 40 хувь нь шинэ хүмүүс байхаар шинээр сонголоо.
Харин дүүргийн МАН-ын хорооны гишүүд даргаараа С.Эрдэнэбаярыг улируулан сонгосноор хурал өндөрлөлөө.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
