Жүжигчин Ц.Алдармаагийн ”золиос”

2018 оны 11-р сарын 05 өдөр, 19 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61_1

Монголын хошин урлагт шинэ өнгө төрх нэмэн орж ирсэн залуу жүжигчин Ц.Алдармаа мэргэжлийн чадвар, давуу талаа дэлгэцийн бүтээлээр илүү тодруулж гаргах болсныг та анзаарсан уу? Түүний сүүлийн жилүүдэд тоглосон кино, бүтээсэн гол дүрүүд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авах болжээ.

Арван жилийн сурагч байхдаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан охин их сургуульд орохдоо топ модель Д.Пүрэвсүрэн шиг биеэ сайхан авч явахын хажуугаар кино урлагт хүч сорихыг хүсч, жүжигчний мэргэжил сонгосон гэдэг. Хэдийгээр түүнд хувийн амьдрал, урлагийн карьертай нь холбоотой саад бишгүй тохиолдож байсан ч энэ бүхнийг ардаа үлдээн, кино урлагт эргэн ирсэнд нь баяр хүргэе. Ирэх ирэхдээ энэ цаг үеийн эмэгтэй шилдэг жүжигчдийн нэг гэдгээ тэр уран бүтээл бүрээрээ харуулж байгаа нь гайхалтай.

Жүжигчин Ц.Алдармаа “Ядуугийн зовлон-2” киногоор дэлгэцийн урлагт эргэн ирсэн бол төд удалгүй “Маш нууц” киноны хоёрдугаар анги буюу “Байтаг богд”-д тоглож, хэр чадвартай жүжигчин бэ гэдгээ харуулсан. Энэ дүрээрээ тэр “Academy Awards 2018”-ын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн нь ердөө сарын өмнөх жишээ.

Харин саяхнаас түүнийг “Шоронд оржээ” гэж шуугисан нь найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл “Нинжин сэтгэл” кинонд бүтээсэн дүртэй нь холбоотой юм. Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа Клава бүсгүйн дүрийг бүтээснээрээ тэр кино шүүмжлэгчдээс мөн л өндөр үнэлгээ авчээ. Шинэ дүрийнхээ талаар жүжигчин бүсгүй “Би жүжигчин болсноосоо хойш яг ийм дүр дээр анх удаа ажиллаж үзлээ. Багагүй золиос гаргаж, дүрээ амьдруулсан. Эмэгтэй хүний хувьд бүтээхэд хүнд дүр ч гэлээ маш их хичээж, амилуулахыг хүссэн” гэсэн юм.

Д.ЦЭЦЭГ

www.zindaa.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/11/17 10:06

    Одоо ч гэсэн ус буцалгагч харахаар энэ хүүхэн санаанд дотор жихүүцүүлэн ордог шүү. Муу нэрийг хусавч арилахгүй ээ гэж.

    (0) (0)
  2. ЗОЧИН
     (192.168.8..***)
    2018/11/06 17:38

    Алдармаагийн золиос ч гэх шиг. Урлагийн хүн болохын тулд золиос гардаг гэдгийг ухамсарласан юм байгаа биз дээ. Өөрийгөө дөвийлгөх гээд ядчих юмаа, шалихгүй юм байж.

    (0) (0)