Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт Radiofrequency myoma ablation эмчилгээг умайн хоргүй хавдрыг эмчлэх зорилгоор Монголд анх удаа 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хэвлийн дурангийн хяналтын дор амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү ажилбарыг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд, унтуулгын их эмч Б.Болортайван нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хийсэн юм. Энэхүү ажилбарт “Гоодаль” эмнэлгийн захирал Ч.Батмөнх, их эмч Д.Зулаа нар техникийн дэмжлэг үзүүллээ.
Орчин үед умайн хоргүй хавдрын эмчилгээнд мэс заслын бус (high-intensity focused ultrasound-HIFU, laser ablation, cryoablation, uterine fibroid embolization-UFE, uterine artery embolization, radiofrequency ablation-RF ablation) эмчилгээнүүдийг хийж байна.
RF ablation эмчилгээг 2012 оноос эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй оронд (Солонгос, Япон болон Герман, АНУ, Европын орнууд) өргөн хэрэглэж байна. Radiofrequency ablation эмчилгээ нь тухайн бай хэсэгт өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж, эдийг некроз (үхжил) болгон өсөлтийг зогсоож байгаа юм.
Уг эмчилгээг умай авахуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй, цаашид жирэмслэх хүсэлтэй, эмнэлзүйд зовиур ихтэй эмэгтэйчүүдэд хавдрын голч нь 2 см-10 см хэмжээтэй үед хийх боломжтой.
Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй, эмнэлгийн ор хоног богино, өвчтөний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Цаашид энэхүү мэс заслын бус эмчилгээний аргыг тус амаржих газрын хувьд, эмэгтэйчүүдийн практикт өргөнөөр нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
