Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 онд баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д ББСБ-ууд тусгай зөвшөөрлөө авсанаас хойш зургаан сарын дотор мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байхаар заасан. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/-ноос Хороотой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудын сургалтыг улирал тутам зохион байгуулж байна. Мэргэжлийн чадавхи, ур чадварыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн агуулга бүхий уг сургалт ирэх долоо хоногт болох гэж байна.
Хоёр өдөр үргэлжлэх энэ улирлын сургалтаар харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хэрхэн мэдээлэх тухай, ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар хичээлийг Хороо болон Холбооны мэргэшсэн багш нар заана. Мөн “Ганабелл” институтээс ББСБ-ын үйлчилгээний стандарт, харилцагчийн үйлчилгээний талаар, Монголын дотоод аудиторуудын институтээс ББСБ-ын засаглал ба үр дүнтэй дотоод хяналтын механизмыг бий болгох талаар тус тус заах юм. Түүнчлэн сургалтын хүрээнд ББСБ-уудын удирдлагууд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гүйцэтгэлтэй холбогдон гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам, арбитр гэж юу болох, арбитрыг үйл ажиллагаандаа ашиглах боломж, компанийн тухай хууль болон компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн ажиллах дүрэм зэрэг өргөн сэдвийг хамруулан үзэх юм.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хорооноос 13 ББСБ шинээр тусгай зөвшөөрөл аваад байгаа бөгөөд сургалтад эдгээр байгууллагуудаас гадна шинээр ББСБ-уудын удирдлагад томилогдсон албан тушаалтнууд хамрагдана.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
