Дашнямтай өдөр

2018 оны 11-р сарын 08 өдөр, 08 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu

-Аргын тооллын 11 дүгээр сарын 8. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 1, хөх луу, эрхтний тэнгэрт-15 од, гал суудал, 9 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулт, Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:46-17:24.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болох муу цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх