“Бүх нийтийн эрүүл мэндийг хамралт”-ыг дэмжих зорилтын хүрээнд иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой “ӨДӨРТ 10 МЯНГА АЛХАЯ” эрүүл мэндийн өдөрлөг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны Бямба гарагт Богд Уулын Баруун ширээт аманд зохиогдлоо.

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномцамж нар оролцож, Улаанбаатар аялагч, Алтайн ирвэс” клубын хамт олонтой 10 гаруй км алхлаа.


Монгол Улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10000 хүн тутамд 503,9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 2017 оны байдлаар энэ өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу өвчин нь хүндэрсэн 3 хүн тутмын нэг нь нас барж байгаа харамсалтай мэдээ бий. Энэ өвчин нь гол төлөв зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, ажил амралтаа тэнцвэржүүлэхгүй байх, стресст өртөх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэйг эмч мэргэжилтнүүд тогтоогоод буй.


ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица хэлэхдээ, Бүх нийтийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах зорилтыг Монгол Улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт болгосон нь маш чухал бодлогын шийдвэр болсныг тэмдэглээд дэлхий дахинд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилт нь зөвхөн өвчин болон өвчтөнд суурилсан биш иргэд рүү хандсан, өөрөөр хэлбэр урьдчилан сэргийлэх, зүй зохистой мэдлэг түгээж хэрэгжүүлэхэд чиглэх болсныг онцоллоо.

2018 онд ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсээс гаргасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын талаарх танилцуулгаас харахад Монгол улсын хүн амын нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт нь бүсийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр хувьтой байгаа бөгөөд нөхөн үржихүй, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр маү сайн ахиц дэвшлийг гаргасан байна. Харин халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт хяналт, иргэдийн амьдралын буруу хэвшил, хотжилт болон орчны эрүүл мэнд, агаарын бохирдолтой холбоотой хүндрэлтэй асуудлууд бий болоод байгаа бөгөөд цаашид түлхүү анхаарах шаардлагатай байгааг онцолсон байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
