Д.Хаянхярваа гишүүн ЖДҮХС-гийн асуудлаар шаардлага хүргүүллээ

2018 оны 11-р сарын 12 өдөр, 12 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46134367_1931639030253542_3282381751845912576_n

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр мэдээлэл хийж, бүлгийн даргын хувиар биш хувь гишүүний зүгээс ЖДҮХС-тай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцуулах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг тойрсон маргаан намжихгүй байна. УИХ, Засгийн газар, намын түвшинд тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг огцруулснаар шуугиан намжих байх гэсэн хүлээлттэй байгаа юмуу гэж харж байна. Олны анхаарлыг татсан асуудалд яагаад Ерөнхий сайд, намын дарга дорвитой хариулт өгөхгүй байгаа нь анхаарал татаж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нийгмийн анхаарал татсан энэ асуудалд тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг үүднээс өнөөдөр шаардлага хүргүүлж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгтэй холбоотойгоор Ерөнхий сайд, намын даргатайгаа зөрчилдөж байна гэсэн хардлага үүсээд байсан юм. Энэ тухай Д.Хаянхярваа хэлэхдээ “Би намын даргатай зөрчилдөөгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Ил, тод шүүмжлэлийг миний бие зөрчил гэж үзэхгүй байгаа. Шүүмжлэл нээлттэй байх тусмаа алдаа, оноогоо засах боломж олгодог гэж үздэг. Алдаа оноогоо олон талаас нь харж байж зөв шийдвэр гаргана шүү дээ” гэсэн юм.

sh1

sh2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх