Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. ЖДҮХС-гаас төр засгийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан хувийн компаниуддаа зээл авсан нь ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа энэхүү үйл явдлыг бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох МҮХАҮТ ихэд жигшин зэвүүцэж байна гэжээ.
Мөн тус мэдэгдэлд “Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хямралын дараах нааштай нөхцөл байдал үүсч, татварын орлого нэг их наядаар давж биелэн, макро түвшинд бизнесийн орчин харьцангуй таатай болж байгаа ч энэ нь нийт аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний шаргуу хөдөлмөрөөр бий болсон үр дүн юм.
Бизнес эрхлэгчид эскпортод бараа бүтээгдэхүүнээ гаргах, үйлдвэрлэлдээ нэмүү өртөг шингээх зэргээр цуцалтгүй хөдөлмөрлөж, татвараа шударгаар төлж, бизнесийн өрсөлдөөнд өндөр эрсдэл үүрэн зүтгэж байхад нөгөө хэсэг болох төрийн өндөр албан тушаалтнууд бизнесийг дэмжих ёстой сангуудын хөрөнгийг өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан ямар ч хяналтгүй завшиж байгааг байж болшгүй явдал гэж үзэж байна.
Үндсэн хуулийн 5.1-т Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг ч нийтийн санхүүг төрийн эрх мэдэлтнүүдээс хамгаалах нарийвчилсан хяналт, хамгаалалт байхгүй тул энэ чиглэлд эрхзүйн зохицуулалт бий болгоход бизнес эрхлэгчдийн зүгээс дуу хоолойгоо илэрхийлж хамтран ажиллахад бэлэн байна.
Энэ мэтээр санхүүгийн систем дэх ил тод байдлыг бүрдүүлж, нийтийн санхүүгийн зарцуулалт, хуваарилалтыг шударга, хүртээмжтэй болгох үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ЖДҮХС болон бусад 27 сангийн зарцуулалт, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдэд хяналт тавих хөндлөнгийн Мэргэжлийн багийг томилох, үйл ажиллагааг нь ил тод болгож нийтэд мэдээлэх, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Бондын асуудлыг ойрын хугацаанд дүгнэж хариуцлага тооцох зэргийг бизнес эрхлэгчдийн зүгээс шаардаж байна.
Мөн мал аж ахуйн болон газар тариалангийн гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээн үндэсний үйлдвэрээ төрөлжүүлэн хөгжүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн зорилго бүхий эдийн засгийн гол хуулиуд болох Татварын багц хуулиуд, ЖДҮ-ийн хуулиудыг УИХ-аар яаралтай батлахыг шаардаж байна.
Эдгээр шаардлагуудыг үл биелүүлбэл бизнес эрхлэгчид өөрсдийн дуу хоолойгоо эрчимтэй илэрхийлсээр байх төдийгүй татвараа өнөөг хүртэл шударгаар төлж ирсэн итгэл үнэмшил, хуулиар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээс татгалзаж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
