Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхий дахинд хандан “Нэг бүс нэг зам”, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулъя” зэрэг санаачилга дэвшүүлж, ”БНХАУ ганцаараа хөгжихийг хүсэхгүй, харин хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжихийг хүсэж байна”, “Танайд ашигтай, бидэнд алдагдалгүй бол хамтарч ажиллахад бэлэн байна”, “Улс орнууд Хятадын хөгжлийн хурдан галт тэрэгт суухыг урья” хэмээн олонтоо уриалсан билээ. Тэрээр: Эдийн засаг даяаршиж буй өнөө үед хүчтэй нь хүчгүйгээ дарлаж, ялагч нь бүхнийг авдаг зам мухардаж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх зам улам дардан болж байна хэмээн онцолж байлаа.
5-10-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспог зохион байгуулж байна. Экспод 172 улс, үүнд Их хорь, БРИКС, ШХАБ-ын гишүүнд, Торгоны зам дагуу 58 улс, хөгжлөөр тааруу 35 орон оролцож байгаа юм. Мөн гадаад дотоодын 3600 компани оролцож байгаагийн 200 гаруй нь дэлхийн топ 500-д багтсан бизнесийн салбарын манлайлагчид, түүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй мянган бизнесмен үзэсгэлэн яармагийг зорьж ирээд байна.

Энэ бол Хятадын өөрчлөлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлсний 40 жилийн ойд зориулж Ши Жиньпиний санаачилж, төлөвлөсөн, импортоор гол сэдэв болгосон, үндэсний хэмжээний дэлхийн анхны экспо юм. Тус экспогийн нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьж, Хятад улсын хөгжлийн боломжийг ашиглан, олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжихийг уриалаад: Ирэх 5 жилд Хятад улс 80 их наяд ам.долларын бүтээгдэхүүн импортолж, 600 тэрбум ам.долларын дүнтэй гадаадын хөрөнгө оруулалт татан, гадаадад 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Хятад улс энэ экспог жил бүр зохион байгуулах ба олон улсын үйлдвэрлэгч, экспортлогчдод Хятадын зах зээлийг нээх индэр болгохын төлөө хичээж ажиллана гэжээ.

БНХАУ импортын экспо зохиож иргэдийнхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ улс орнууудад боломж олгохын тулд экспод тавих бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлж, павильон, лангууг үнэ төлбөргүй ашиглуулан, экспог зорьж ирсэн гадаадын иргэдийг Шанхай орчмын бүс нутагт 144 цаг визгүй зорчуулж, бизнес эрхлэгчид хилээр нэвтрэхийг хялбарчлан, оюуны өмчийн эрх, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлж, хуулийн баталгаа өгчээ.
Өнөөгийн дэлхий ертөнцөд Хятад улс шиг дунд зэргийн орлогтой 400 сая иргэн, 1.4 тэрбум хүн амтай хэрэглээний зах зээл өөр хаана ч байхгүй. Тийм ч учраас олон улс орны засгийн газар, аж ахуйн нэгж, компаниуд зах зээлээ тэлэхийн төлөө импортын экспод эрвийх дэрвийхээрээ оролцож байна. Тухайлбал Англи улс экспогийн гол зочны хувьд 50 гаруй компаниа оролцуулж, банк санхүү, мэргэжлийн үйлчилгээ, эмчилгээ, боловсрол, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, спортын салбарын хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж байна.

Шанхайн импортын экспод хамгийн олон компаниа оролцуулсан улс бол Япон юм. Японы Гадаад худалдааг дэмжих нийгэмлэг экспо дахь Японы үзэсгэлэнгийн ордны зохион байгуулагчаар ажиллаж, компаниудынхаа хэрэгцээнд зориулан 10 мянган ам дөрвөлжин метр талбай захиалсан бол Египетийн 38 компани оролцсоны 22 нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбар, бусад нь үйлдвэрлэл, эм бэлдмэл, гар урлалын компани юм.
Герман, Англи, Америк, Австрали, Бельги, Японы компаниуд хиймэл оюун ухаан, эрчим хүч хэмнэх, байгаль орчин хамгаалах, 3D хэвлэл зэрэг салбарын шинэ дээд технологийн бүтээгдэхүүнээрээ оролцож, Израйльчууд технологийн бүтээгдэхүүнээс гадна алмаз эрдэнийн худалдаа хийж байна.

Харин Монгол улсын хувьд Говь, PCY зэрэг хоёр гурван компани хувиараа оролцон, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид экспогийн нээлтийн арга хэмжээ, “Гадаад худалдаа ба нээлттэй байдал” салбар хуралд оролцож, үзэсгэлэн яармагтай танилцаад буцсан юм.


Экспод оролцож буй Говь компаний борлуулагч Энх-Оргил, PCY компаний ажилтан Халиунаа нар: Импортын экспо өргөн дэлгэр болж байна. Энэ экспог жил бүр уламжлал болгон зохион байгуулах учраас хойшид манай засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим үндэсний компаниудаа зохион байгуулж тус экспод өргөнөөр оролцох хэрэгтэй. Хятадын болон гадаадын компаниудад үндэсний үйлдвэрлэлээ танилцуулах, худалдах, экспод оролцох гуравдагч орнуудын бүтээгдэхүүнийг Монголд оруулах, гадаадын компаниудтай хамтран ажиллах өргөн уудам боломж харагдаж байна хэмээн ярьж байлаа.
Эх сурвалж: http://mongol.cri.cn

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
