Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ажил хийж байгаа “Эко констракшн” компанийнхан олон зуух галлаж утаа гаргаж байна гэсэн гомдол иргэнээс иржээ. Энэ дагуу Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран өнөөдөр хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15-р хороо, Их Монгол Улсын гудамж, “Deluxe Marshall Village”, 104-р байранд байрлах “Эко констракшн” ХХК нь тус хорооны нутаг дэвсгэр “Хүннү 2222” хорооллын чанх урд барилгын талбайд ажилчдын цайны газар, автомашины гарааш, харуулын байр зэргийг дулаанаар хангах зориулалтаар том оврын усан халаалтын зуух 1, энгийн жижиг зуух 7 ашиглан галлаж байсан аж. Энэ нь Агаарын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.5. дахь /түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах/ заалт, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал/захирамжаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 2.4.3.1 дэх /Түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох/ заалтыг тус тус зөрчсөн тул Прокурорын зөвшөөрлийн дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоон лацдаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
