Орчин цагийн сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болж яваа мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг хэсэгтээ уран бүтээлийн завсарлага авч, фэнүүдийгээ гонсойлгоод амжсан. Хүмүүнлэгийн үйлсэд зүтгээд мэргэжлээ бараг мартах шахсан жүжигчин бүсгүй найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кинонд Зулын дүрд тоглосноор дэлгэцийн уран бүтээлд эргэн ирснээ харуулсан байх. Учир юу гэвээс, өмнөх дүрүүдээсээ тэс өөр дүр бүтээж, жүжиглэх ур чадварын хувьд кино шүүмжлэгч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгааг нь магтах хүн захаас аваад байна.
Сошиал ертөнцийн хамгийн олон дагагчтай одуудын нэг П.Шүүдэрцэцэгийн тоглосон “Нинжин сэтгэл” киноноос уярал ухаарлыг олж авсан үзэгчид түүнийг захидлаар булаад салахгүй байгаа гэнэ лээ . Тэр дундаас нэгэн онцлог захидлыг илгээсэн үл таних эмэгтэйн зурвасыг сонирхоно уу!
Захидалд,
“Сайн байна уу? Шүүдэрээ эгч ээ. Би дөнгөж сая “Нинжин сэтгэл” киног үзээд гэр рүүгээ алхаж явна. Ямар гайхалтай кино болоо вэ? Үнэхээр зүрхэнд хүрч чадсан сайхан уран бүтээл болжээ. Яг л миний амьдралаар хийсэн юм шиг санагдсан. Яагаад гэвэл, миний амьдралд яг ийм зүйл тохиолдсон. Хайртай хүнтэйгээ гэрлэх гэж үр үндсийг нь тээсэн боловч тэдний гэрийнхэн надад яг ингэж хандаад, бид хоёрыг салгасан. Гэхдээ хамгийн сайхан нь би охинтойгоо үлдсэн. Одоо охин маань 4 сартай. Тэдний гэрийнхэн миний охиныг үзэн ядаж, намайг хүлээн зөвшөөрөөгүй. Би амиа хорлохыг хүсдэг байсан үе зөндөө байсан. Охиныг маань ийм байдалд хүргэсэн тэр хүмүүсийг үзэн яддаг үе ч байсан. Гэхдээ эх хүн болохоор охиныхоо төлөө чадахгүй юм билээ. Ээжид минь бас юу хийхээ мэдэхгүй миний төлөө шаналж, нулимсаа нууж байсан үе бий. Гэхдээ одоо эмээ болсондоо хамгийн жаргалтай байдаг. Өнөөдрийг хүртэл тэр хүмүүст гомдож ирсэн. Гэхдээ та анзаарсан уу, өнөөдрийг хүртэл гэж хэлснийг… Би тэр хүмүүсийг үзэн ядлаа гээд юу өөрчлөгдөх билээ. Өөрийгөө л зовоохын нэмэр… Яагаад уучилж болохгүй гэж… Хүнд чинь нинжин сэтгэл байх ёстой биз дээ гэж бодсоор гэртээ ирлээ. Үнэхээр сайхан уран бүтээл болжээ. Маш их баярлалаа” хэмээсэн байв.


Д.Цэцэг

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
