МАН-ын бүлэг хуралдаж, тус намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг сонгожээ. Тэрээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ,“Улс төрийн хувьд амаргүй цаг үед Бүлгийн даргаар ажиллах боллоо. Бүлгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарна. Мөн бүлгийн гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ-ын чуулганд оролцох ирц, хууль батлах үйл ажиллагаа доголдолгүй явж байна. Түүнчлэн нийгмийн бухимдалтай энэ үед бүлгийн гишүүдтэй ёсзүйн хүрээнд ажиллахаас гадна бүрэн эрхийн дархлааг бэхжүүлэхэд анхаарна. Засгийн газрыг огцруулах явдал нь цаг үеийн асуудал биш. Засаг огцруулах гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэхдээ бидэнд тэдэн гишүүний гарын үсэг цуглуулаад байгаа гэсэн албан ёсны мэдээлэл алга. Бүлгийн даргын эрх үүргийн тухайд бүлгийн гишүүдийг хариуцлагажуулах, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх болохоос биш тусгай эрх эдэлдэг хүн биш ээ. Өнөөдөр намайг МАН-ын бүлгийн даргаар сонгосон явдал нь намаас өгч буй даалгавар юм” гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ТОВЧ НАМТАР
1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
2016 оноос УИХ-ын гишүүн

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
