Улаанбаатарт өдөртөө 5 градус хүйтэн

2018 оны 11-р сарын 16 өдөр, 07 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2018 оны 11 дүгээр сарын 15-ны 20 цагаас 11 дүгээр сарын 16-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.     Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх