МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвхи чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгээ гардууллаа.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “Бид энэ хичээлийн жилээс Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан арваннэгдүгээр сарын 16-ны өдрийг “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох өдөр” болгон зарлах санаачилга дэвшүүлж байна” гэлээ.
МУИС-ийн захирлын тушаалаар оюутнуудад олгох тэтгэлгийн шалгуурыг тодорхой болгож, хамрах хүрээг нэмэгдүүлжээ. Шинэ журмаар олимпиадад байр эзлэн, ЭЕШ-ын өндөр оноогоор элссэн элсэгчид, Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой элсэгчид, гурваас доошгүй улирал дараалан 3.5 аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагчид, амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчид, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын хими, биологи, физик, математикийн хөтөлбөр сонгосон 3 аас дээш голч дүнтэй, хоёрдугаар түвшний суралцагчид, олон улсын чанартай уралдаан тэмцээнд эхний гурван байр эзэлсэн суралцагчид, суралцаж буй чиглэлээрээ улсын хэмжээний мэргэжлийн олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцсон зэрэг нийт 200 оюутанд сургуулийн нэрэмжит тэтгэлэг олголоо.
Түүнчлэн Япон Улсын Мицибүши Юу Эф Жи корпораци, БНСУ-ын Апру Эф Жи сан, Бэй Жуны нэрэмжит тэтгэлгийг мөн гардууллаа

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
