Дөнгөж амьдралаа эхэлж байгаа залуусын олонх нь байрны зээлтэй. Дээр нь машины,тавилгын гээд зөндөө зээл бий. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төлбөртэй бол яажшүүхэн амьдраад байгаа юм бол гэмээр. Зээлээ төлж дийлэхээ больвол хурдхан Солонгос явж арай ахиу хэдэн цаас олохыг залуу хүн бүр боддог нь нууц биш ээ. Үнэхээр зэлуу гэр бүлийн амьдрал ямар хүнд байгааг О.Баасанхүү гишүүнээс өөр тоох хүн Төрийн ордонд алга уу гэлтэй. Тэрээр “ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр байсхийгээд л энэ талаар дуугардаг ч үр дүн гарахгүй юм. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт шаардлага хүргүүлэх болсон талаар мэдээлэв. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх замаар ипотекийн зээлийн хүүг 3 хувь хүртэл бууруулах боломжтой хэмээн О.Баасанхүү гишүүн өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийсэн. Дээрх ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байгаа юм. Мөн тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийг тэглэх амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй гэв.
“УИХ-ын Эдийн асгийн байнгын хорооноос энэ сарын 13-нд ипотекийн зээлийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу ипотекийн зээлийг Засгийн газар, Монголбанк хамтран санхүүжүүлэх үүрэг хүлээжээ. Тиймээс уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ ипотекийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж байгаа юм. Би ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжтой гэж үзсэн бол Сангийн яам, Монголбанк болон холбогдох байгууллагаас 6 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн. Тэгэхээр хүүг бууруулах талаар судалгаагаа танилцуулж харилцан, мэтгэлцэж болно. Нөгөөтэйгүүр, Монголбанкны тухай хуулийн дагуу Төвбанк зээлийн эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Одоо иргэд ипотекийн зээлээ төлөхөд үндсэн зээлийн төлбөрөөс төдийлөн хасагддаггүй. Ихэнх нь хүүнд тооцогддог. Тиймээс үндсэн зээлийн төлөлтийн хэмжээг нэмэх чиглэлд анхаарч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс шаардаж байгаа юм. Мөн хадалгамжийн хүүг 11 хувь болгож бууруулах хэрэгтэй. Ингэснээр тэтгэврийн, хэрэглээний болон бусад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ” гэв. Үнэндээ,Монголын дээдэс ангийнхан татвар төөгчдийн мөнгөөр туйлж байгаа болохоор доодос давхаргынхан амьдралын төлөө хэрхэн зүдэрч байгааг үл тооно. Монголын залуус байрны зээл төлөх гэж банкинд шулуулж,залуу насаа марттал махийж явааг ойлгож дэмжихийг хичээж буй О.Баасанхүү гишүүнд олон хүн талархаж байгаа.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
