Өнөөдөр улаан луу өдөр

2018 оны 11-р сарын 20 өдөр, 08 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu

-Аргын тооллын 11 дүгээр сарын 20. Мягмар (Ангараг) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 12, улаан луу, дэлгэрүүлэгч-26 од, ус суудал, 6 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:04-17:10.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал адгуус худалдан авахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх