Баянзүрх дүүргийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’-ийн шилдгүүд тодров

2018 оны 11-р сарын 20 өдөр, 12 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46503126_305004756788805_8509560060081340416_n

Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’  тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 19  сургуулийн 209 хүүхэд, багачууд оролцож ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тэмцээнд нийлбэр дүнгээр Шавь цогцолбор сургууль тэргүүлсэн бол 21 дүгээр сургуулийн баг удаалжээ. Харин гутгаар байрыг 84 дүгээр сургуулийн хүүхдүүд эзэлсэн байна.

   Дашрамд мэдээлэхэд энэ удаагийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’ тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.  Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авдаг аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх