Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна. Тус ажлын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан, дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхлээд байна. Тухайлбал тусгай тоноглогдсон автомашинууд долоо хоног бүрийн лхагва, бямба, ням гарагуудад тогтсон газрын байршлуудаар явж, ангилагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм.
Эхний ээлжинд ангилагдсан, дахивар хог хаягдал тээвэрлэх тогтсон цэгүүдийг зааж, хаяг байршуулсан. Тухайлбал 1 дүгээр хороонд Эрэл хотхон, Наран хотхон, Шинэ Өглөө хотхон, 52-р сургууль, 67-р цэцэрлэг, Jetro худалдааны төв, 2 дугаар хороонд 65-р цэцэрлэг, 3 дугаар хороонд дүүргийн Иргэдэд Үйлчлэх Төв байр, 4-р байр, 15-р сургууль, Эрчим 53-р байр, Нутгийн буян 14 СӨХ зэрэг газруудад байрлуулсан хаягийн дагуу хог хаягдлыг дахин боловсруулах “Мог пластик” ХХК үйлдвэр лхагва гарагт Шил, лааз, бямба гарагтхуванцар, гялгар уут, ням гарагт цаасны хог хаягдлыг тээвэрлэж байна.
Бид ахуйн хэрэглээнээс гарч буй бүх хатуу хог хаягдлаа булж устгах нь агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог байна. Хэрэв иргэд бид хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг албаныхан уламжилж байна. Хан-Уул дүүрэгт байрладаг аж ахуйн нэгж, байгууллага иргэн та хогоо хаяхдаа зөв ангилж хэвшвэл дээр дурдсан олон өвчлөл, бохирдлоос сэргийлэхээс гадна иргэн хүний үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.
“Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахивар хог хаягдлаа тогтмол тээвэрлүүлж хэвшихийг уриалж байна гэж Хан-уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
