Монголын Олимпийн Таеквондочид шинэ удирдлагатай болно

2018 оны 11-р сарын 21 өдөр, 12 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8fa9ad8728a143fb47bea29eec3be098

Монголын Олимпийн Таеквондогийн холбоо 2018 оны 11 дүгээр сарын 24-нд ээлжит бус их хурлаа товложээ. Уг их хурлаар таеквондочид шинэ дүрмээ батлан, шинэ удирдлагаа сонгоно. Өмнөх ерөнхийлөгч Д.Энхбат нь Монголын таеквондогийн тамирчнаас сэргээш илэрсэний улмаас 2018 оны 10 дугаар сарын 17-нд ёс зүйн хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрээр 2006 оноос 2018 оныг хүртэл Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Ийнхүү Монголын Таеквондочид 12 жилийн дараа ээлжит бус Их хурлаа товлон шинэ удирдлагаа сонгохоор болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх