Өвлийн намуухан шөнө зөөлөн цас нь малгайлан бударна. Хотын баруун хороололын есөн давхар байрны айлууд эхнээсээ унтаж буй бололтой гэрлүүд унтарсаар. Гадаа нам гүм хаяа нэг том машин тачигнан явах их дуун гарахаас үл хэтэрнэ. 9 дүгээр байрны 8 давхрын нэг айл бүх гэрлээ асаасан харагдана. Энэ бол Данзангийнх. Данзан хэмээх энэ хөгшин анх л энэ байрандаа орсон тэр чигтээ амьдарч байгаа нь энэ билээ. Тэрээр эхнэр дөрвөн хүүхэдтэй. Залуу насандаа бусдын л адил улсад хөдөлмөрлөж одоо насны амралтаа авсан нэгэн аж. Түүний эхнэр Норжин ер зүгээр суухгүй ажилсаг гэж дэндсэн хүн. Гав шав хийсэн хөдөлгөөнтэй. Одоо тэтгэвэрт гарсан хэдий ч гэрт зүгээр суух хэцүү байна гэсээр ойролцоох сургуульд үйлчлэгч хийх болов. Энэ хоёр хөгшинтэй хамт түүний бага охин болох Должмаа амьдарна. Бусад нь өөр өөрийн амьдралаа хөөн тусдаа гарцгаажээ.
Должмаа сургууль төгсөх жилээ санамсаргүй Мөнхнаран буюу Наагийтай танилцжээ. Тэрээр нэг өдөр автобуснаас буух гэж байгаад шат алгасан урагшаа хий гишгээд унах агшинд нэг л их нүд хөмсөг болсон өндөр бор залуу түүнийг урдаас нь түшин авав. Должмаа ч талархсанаа илэрхийлээд яаран явлаа. Гэтэл маргааш нь мөн л харих гэж явтал өчигдрийн залуутайгаа хоёулаа дахин тааралдав. Тэрээр өдрийн шалгалтаа бодон явтал нэг хүн өөдөөс нь инээмсэглэн
– Сайн уу хэмээхэд нь гайхан харвал таньдаг ч юм шиг үгүй ч юм шиг. Надтай яриагүй юм болов уу хэмээн хажуу тийш хартал нөгөө залуу дахин инээмсэглэсэнээ:
– Болгоомжтой буугаарай, уначихав гэв. Должмаа сая л санан
– Өө уучлаарай би таньсангүй л дээ. Өчигдөр их баярласан шүү. Би яараад талархсанаа олигтой ч хэлж чадсангүй
– Зүгээр дээ сүртэй юм биш. Гэтэл ч Должмаагийн буух буудал болсон тул тэрээр баяртай гэж хэлээд буув. Нөгөө залуу ч хамт буугаад ирлээ. Должмаа нүднийхээ булангаар харсан ч хараагүй царайлан алхана. Яг ард нь шил даран алхах залуугаас сүүлдээ жаахан эмээж эхлэв. Энэ чинь яагаад хүн дагаад байнаа. Сайн уу гэсэн биш гай болох нь уу дээ. За байз хүнтэй хамт орохгүй бол орцонд орсон хойно яах ч юм билээ. Одоо хүнд итгэх аргагүй болсон цаг. Нэг удаа түшиж авсанаа юун их юманд боддог юм хэмээн өөрөө өөртэйгээ ярин явсаар гэрийнхээ ойролцоо ч хүрээд ирэв. Тэрээр эргэн хартал нөгөө залуу харагдсангүй. Гайхан ийш тийшээ харан арай… хэмээн бодсоноо за, за би бас юун ч их юм боддог юм. Гэр нь ойролцоо байсан ч байж болно ш дээ гээд өөрийгөө шоолсоноо гэртээ гүйн орлоо.
Түүнээс хойш хэд хоногийн дараа дунд ахынхаа охиныг салхилуулан гадаа тоглоомын талбай дээр сууж байтал нөгөө залуу хүрээд ирэв.
– Сайн уу дахиад л тааралдах шив
– Сайн, сайн уу харин тэглээ
– Танайх энд юм уу. Энэ чиний хүүхэд үү
– Аанхан манайх энүүхэнд. Үгүй ээ манай ахын хүүхэд. Чи бас энд байдаг юм уу
– Тийм манайх тэр 11 дүгээр байр. Танилцах уу. Намайг Мөнхнаран гэдэг. Энэ жил төгссөн. Тэгээд л өдөр гарч ажил хайдаг ухаантай.
– Аан, намайг Должмаа гэдэг. Энэ жил төгсөнө. Ингэж хэлэхэд хоёул инээлдлээ. Гэтэл дүү нь гүйж ирээд
– Анай миний ам цангаад байна. Та надад зайрмаг аваад өг л дөө. Тэг л дээ гуйж байна ш дээ хэмээн оодогнон түрүүлээд дэлгүүр лүү гүйчихэв. Должмаа араас нь гүйн Ану хүлээж бай. Чи яахаараа ийм дураараа байдаг байна айн, гээд гүйцэн очиж хоёр гар дээрээ өргөн өхөөрдөнгүй үнслээ. Наагий тэр хоёрыг харж байснаа хойноос нь ирэн
– Хүүхдүүд хөөрхөн шүү. Миний ч гэсэн ам цангаж байна гээд дэлгүүр орон гурван зайрмаг аван гарч ирлээ.
Наагийд Должмаа анх харсан цагаасаа л таалагдав. Тэрээр Должмаатай таарах гэж албаар хэд, хэд дахин автобусаа сольдог байлаа. Сүүлдээ ерөнхийдөө явдаг цагийг нь гадарласан болохоор андаж байгаад л хамт суудаг болов. Должмаа эхэндээ нэг их анзаарахгүй байснаа сүүлдээ үргэлж тааралдаад байхаар бага зэрэг гайхан санааг нь гадарлан тэгэх тусам улам мэдэхгүй царайлан явна. Дотроо инээд нь хүрч залуу минь чамайг хир удаан ингэж амдаж зогсож чадахыг чинь харах юмсан хэмээн битүүхэн бодол сэтгэлдээ тээдэг байлаа. Энэ нь түүнд нэг талаар сайхан ч юм шиг санагдана.
Сүүлчийн шалгалтаа өгч санаа нь амран тэдний ангийнхан тэмдэглэцгээв. Бүгд ирээдүйн ажил, амьдралынхаа төлөө хөөрөлдсөөр нилээн ч орой болов. Должмаа ангийнхнаасаа сэмхэн бултан гараад гэрийн зүг явлаа. Тэрээр сүүлийн унаанд амжих санаатай буудал дээр иртэл ашгүй нэг микро Хар хорин хүртэл явах таарав. Должмаа жаахан халамцан яагаад ч юм Наагийг гэнэт бодлоо. << Хэ хэ хэ…өнөөдөр чи хэд хүртэл хүлээсэн бол. Намайг ингэж оройтоно гэж мэдээгүй л байх даа. Хирвээ одоо буудал дээр буухад байх юм бол би чиний найз охин болно оо.Тэгэхдээ чи юу гэж л тэгж зогсож байв гэж. Би ч гэсэн тэнэг юм бодоод >> хэмээн бодон явтал буух буудал ч болчихлоо. Тэрээр буугаад байхгүйг нь мэдсээр байж нүдээрээ нэгэнтээ хайснаа гэрийн зүг алхав. Булангийн жижиг дэлгүүрийн хажуугаар гартал шилэн хаалганы цаанаас Наагий инээсээр гараад ирэх нь тэр. Должмаа түүнийг хараад золтой дуу алдчихалгүй арайхийн амаа барилаа.
– За сайн уу, яасан орой явж байгаа юм бэ
– Сайн, чи намайг хүлээж байв уу
– Үгүй ээ, үгүй ч гэж дээ хэмээн Наагий бантан хэллээ
– Өнөөдөр сүүлчийн шалгалтаа өгчихлөө. Сайхан байна шүү…ингээд нэг л өдөр бүх юмны ард гарчихдаг
– Ард ч гараагүй байх аа. Одоо л жинхэнэ эхэлж байгаа нь энэ. Ямар ч байсан баяр хүргэе. Хоёулаа нэг газар орж жаахан суух уу, чи юу гэж бодож байна
– Баярлалаа, өнөөдөртөө амжихгүй байх…цаг ч орой болчихлоо. Дараа нэг сууя
– За, за уучлаарай нээрээ юу боллоо гэж сайн танихгүй хүнийг дагаж явж байхав дээ. Энд зогсоод яахав би чамайг дөхүүлээд өгье. Наагий ингэж хэлээд Должмаатай зэрэгцэн алхлаа.
Гадаа зөөлөн салхи нь урьханаар үлээж, тэнгэрт одод түгсэн намуухан сайхан шөнө болж байлаа. Наагий Должмаад хандан: Хоёулаа энэ сандал дээр жаахан суух уу?,хэрвээ чи татгалзахгүй бол. Должмаа юу ч хэлэлгүй сандал дээр очин хоёр хөлөө урдаа зөрүүлэн суугаад гараа хүрэмнийхээ халаасанд хийлээ. Наагий түүнтэй зэрэгцэн сууснаа хаанаас нь яаж эхлэх ээ мэдэхгүй мөн хоёр хөлөө жийн урдаа зөрүүлээд дээшээ тэнгэрлүү харсанаа “Дэлхий хүртэл дагуултай байхад би л ганцаараа байх юм даа” хэмээн хэлээд инээхэд Должмаа ч түүнийг даган хоёул тачигнатал инээд алдлаа. Тэр хоёрын инээд байшингуудын хооронд цуурайтан уусан замхарна. Должмаа Наагийгийн өөдөөс харан
– Чи надтай албаар тааралддаг уу хэмээн хэлээд инээмсэглэв. Должмаа бол дугараг царайтай, жаахан бүлцэндүү дунд зэрэгийн хүрэн нүдтэй, тэр гээд онцлоод байх юмгүй ч өөртөө таарсан намбалаг, буурьтай бордуу охин билээ. Наагий Должмаагын асуултанд асуулт болгон
– Танилцъя, Мөнхнаран найзууд Наагий гэж дууддаг
– Мэднээ, чи хэлсэн ш дээ
– Өө тийм бил үү. Улаанбаатар их сургуулийн Мат.ын анги төгссөн. Одоогоор эрхэлсэн ажилгүй ажил хайж яваа нэгэн….ийм л хүн байна даа. Үнэнийг хэлэхэд чи надад их таалагдсан. Зүгээр л байгаа байдал чинь, нүдэнд дулаахан. Тэгээд өөрийн эрхгүй чамтай танилцахыг хүссэн юм. Чи өөрийгөө танилцуулахгүй юмуу.
– Должмаа гэдэг. Их засагийг Англи хэлний орчуулагч- багшаар төгсөж байна. Амьдралдаа хөл тавихад бэлэн залуу бүсгүй…ийм л байх шив дээ гэхэд дахиад л хоёул инээлдлээ. Гэтэл Должмаагын гар утас нь дуугаран гэрээс нь залгаж байлаа.
– За би орлоо, гэрээс залгаж байна. Санаа нь зовж байгаа байх…баяртай гээд Должмаа босов. Наагий ч даган босож үүдэнд нь хүргэж өгөөд гар барин салахдаа
– Дургүйцэхгүй бол утасныхаа дугаарыг өгчих тэгэх үү. Өнөөдөр овоо хэдэн цаг буудал дээр байлаа. Сүүлдээ ногоо зардаг улсууд гайхаад байхаар нь тэр хавиар дэмий баахан сэлгүүцсээр байгаад таарлаа. Дахин ингэвэл аягүй л бол намайг цагдаад дуудаад өгчихөж мэднэ шүү гээд инээхэд Должмаа бас инээнгээ дугаараа хэлтэл ээж нь хаалга онгойлгон хүн амьтан унтаж байгаа юм биш үү. Харанхуй шөнө орцонд юугаа хийгээд орилоод байгаа юм хэмээн ширүүхэн дуугарлаа. Энэ дуунаар Наагий ч ум хумгүй шат алгасан доошоо хар хурдаараа гүйн одов.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
