Стандарт, хэмжил зүйн газар нь төрийн албан хаагчдын сахилга, дэг журмыг биелүүлэх, ёс зүйн өндөр шаардлагыг тавин, ээлж дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд төрийн албаны тухай хууль, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн СХЗГ-ын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын дарга Б.Ариунааг ажлаас нь халах шийдвэрийг өнгөрөгч оны 12-р сард гаргасан юм. Гэтэл тэрээр өөрийн зөрчил дутагдалаа засч залруулахын оронд ажлаас халагдсан даруйдаа буюу 2017 оны 12-р сарын 07 өдрөөс эхлэн тус газрын үйл ажиллагаа болон албан хаагчдын нэр хүндийг гутаасан мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр цацуулж байна. Иймд Стандарт, хэмжил зүйн газрын зүгээс уг мэдээллүүд хэр үнэн бодитой эсэх дээр тайлбар, няцаалт хийх нь зүйтэй болов уу гэж үзлээ. Сөрөг мэдээллүүд тавигдаж эхэлсэнээс хойш манай байгууллага холбогдох шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж доорх мэдээллүүд үндэслэлгүй болохыг тогтоолгосон юм.
1-р асуудал: СХЗГ-ын дарга удирдлагууд гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл
– Үнэт цаасны зөрчил гаргасан албан хаагчдыг Агентлагийн даргын 2015 оны Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж Төрийн албаны тухай хуулийг баримтлан Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ зөрчлийн шинж байдлыг нь харгалзан Б.Ариунаагийн ахалсан шалгалтын дүнг хэлэлцсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн юм. Мөн хяналт шалгалтын хүрээг өргөтгөн явуулахыг Б.Ариунаад тушаалаар үүрэг болгосон боловч тэрээр хэрэгжүүлээгүй байна. Гэтэл ажлаас хариуцлага алдаж халагдсаны дараа гэмт хэрэг дарагдуулсан гэх мэдээллийг Б.Ариунаа тарааж байгаа нь өөрийн гэм бурууг бусдад тохох гэсэн оролдлого хэмээн үзэж байна. Иймээс манай байгууллага БЗД-ийн Цагдаагийн хэлтэст энэхүү асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд тус хэлтсээс хариу мэдэгдэх хуудсаар СХЗГ-ын уг асуудал нь гэмт хэргийн шинжгүй гэсэн хариуг өгсөн болно. Тиймээс энэхүү мэдээлэл нь зориуд СХЗГ-ийн нэр бүхий албан хаагчдын нэр хүндийг гутаах гэсэн зорилготой гүтгэлэг юм.

2-р асуудал: “Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” стандартын хоёр номыг хэвлүүлж, хувийн дансандаа оруулсан гэх мэдээлэл
– “Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар”хоёр стандарт хэвлүүлэх болсон гол учир нь Засгийн газрын тогтоолоор Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх ажлыг хэрэгжүүлэхдээ Олон улсын Стандартчиллын байгууллага (ISO)-аас шинэчлэн баталсан энэхүү 2 стандартыг тохирлын үнэлгээний байгууллагуудад мэдээлэх, соён гэгээрүүлэх, олон улсын үнэлгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор хуулийн дагуу хэвлүүлж зарцуулсан юм. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад хувьд ашигласан зүйлгүй болохыг Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоолоор дүгнэлт гаргасан. Гэтэл олон нийтэд номыг их хэмжээгээр борлуулаад түүнийгээ хувьдаа ашигласан мэтээр бичээд байгаа нь мөн л гүтгэлэг юм.


3-р асуудал: Стандарт, хэмжил зүйн газрын ХХШБГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ариунааг ажлаас нь хууль бусаар, үгсэн хуйвалдаж халсан гэх мэдээлэл
– Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунааг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг үл биелүүлдэг, удирдан манлайлах чадваргүй гэх үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оын 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/119 тоот тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халсан юм. Шийдвэрийг үндэслэлтэй болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 15 өдрийн шийдвэрээр тогтоосон болно. Уг шийдвэрт Стандарт, хэмжил зүйн газрын Ёс зүйн хорооны дүгнэлт нь албан хаагчдын гомдлыг үндэслэсэн бөгөөд холбогдох хууль журамтай нийцсэн, Б.Ариунаад сахилгын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоосон гэсэн байдаг.


Ингээд Б.Ариунаад БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс СХЗГ-ын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдыг баримт нотолгоогүйгээр гүжирдсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.21.1 хэсэгт заасны дагуу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болно.

Дээрх хуурамч, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг мэдээллийн сайт, хуурамч фейсбүүк хуудсаар дамжуулан цацаж байсан бөгөөд www.news.mn, www.zaluu.com, www.time.mn, www.olloo.mn зэрэг сайтууд нийтэлсэн мэдээллийнхээ хүрээнд залруулга гаргаж Стандарт, хэмжил зүйн газраас уучлалт хүссэн юм.
Мөн “Авлигачдыг илчилнэ”, “Авлигачдыг зогсооно” нэртэй хуурамч фейсбүүк хуудсаар СХЗГ-ын үйл ажиллагаа болон албан хаагчдын нэр хүндэд халдсан гүтгэлэгийн шинжтэй мэдээллүүд тавигдсан. Тиймээс ТЕГ болон ЦЕГ-аас шалгаж уг фейсбүүк хуудсыг хаасан юм. Гэтэл саяханаас “Шуурхай мэдээний түүвэр”, “Шуурхай жиргээ” фейсбүүк хуудсаар гүтгэлэгийн мэдээллүүд дахин цацагдаж эхэллээ.
ИЙМД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ИРГЭД ОЛОН НИЙТ ТА БҮХЭН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ АЛИВАА МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИЙГ НЯГТАЛЖ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛД АВТАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!!!
Стандарт, хэмжил зүйн газрын хэвлэл мэдээллийн алба

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Бас танайхаас гараад хувийн компани байгуулсан 2 хүн танай хүмүүстэй нягт хамтран ажилладаг нь илт байдаг. энэ нь ашиг сонирхолын зөрчил гэж харагдддаг. танайхаас итгэмжлэгдчихсэн, юм болгон дээр давуу эрхтэй. бас хоорондоо ч үзэлцээд байгаад харагддаг. Сэтгүүлч нар энэ талаар сурвалжлах хэрэгтэй байх. СХЗГ-ын дарга нар ашиг сонирхолтой компаниудыг. 2 ISO Баталгаажуулалтын компани байгаа.
Баталгаажуулалтын шинжээч нар чин болоод бусад стандартад ажилладаг төрийн албан хаагч нар ажлынхаа хажуугаар Стандартын төлбөртэй зөвлөх үйлчилгээ үзүүлээд яваад байдгийг юу гэж ойлгох вэ? Хуулиараа бол хориотой зүйл байх. Гэтэл байгууллагууд дээр/хувийн компаниуд/ төлбөртэй сургалт хийгээд Хувиараа ISO зөвлөх хийгээд яваад байдаг шүү дээ.