“Хүрэлтогоот-2018”эрдэм шинжилгээний бага хурлын 7 салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит Грантын батламж гардууллаа. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан, технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар гардуулан өгч амжилт хүслээ.
Дэд сайд Г.Ганбаяр, “Грант авч байгаа судалгааны бүтээлүүдэд өвчлөлийн дээгүүрт бичигдэж байгаа сахарын өвчлөл, монгол махны эрдэс бодисын гэхчлэн олон сайн судалгаа харагдаж байна. Залуу эрдэмтэд маань Монгол Улсынхаа нийгэм эдийн засагт эерэг үр нөлөөтэй судалгаа шинжилгээ хийж байгаад бахархалтай байна. Яамнаас та бүхний эрдэм шинжилгээний ажлыг байнга дэмжин ажиллах болно” гээд Шинжлэх ухааны ажилтны баярын мэндийг давхар хүргэлээ.
Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулж, 80 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгаруулсан юм. Мэдлэгийн эдийн засаг, инноваци, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн эдийн засаг, инновацийн судалгааны үр дүнг хэлэлцдэг болсныг урамшуулж энэ жил анх удаа Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний бага хуралд “эдийн засаг, менежмент”-ийн салбар хуралдааныг шинээр бий болгож энэ салбарын Грантын эзнийг тодруулсан нь онцлог байлаа.
Улсын нэгдсэн төв эмнэлгийн Хэрх үе судлал үе сэргээх төвийн резидент эмч О.Амгаланхүү “Өвдөгний үе солих мэс засалд Транексамийн хүчил хэрэглэсэн үр дүн”, залуу судлаач, бизнес эрхлэгч Б.Наранчимэг “Монгол хүний чихрийн шижингийн Глюкокиназа генийн нуклеодитийн дарааллыг тодорхойлсон судалгаа”, Монгол банкны эдийн засаг, судлаач Б.Хүслэн “Бизнесийн мөчлөгийг тодорхойлсон нь”, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Оюунгэрэл “Э-худалдаа эрхлэлтийн судалгаа”, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Э.Эрдэнэзуу “Дундад үеийн монгол хэлний цэг цэглэлийг судлах асуудалд”, Богд хааны ордон музейн ажилтан Ц.Гүнчин-Иш “Сарьдагын хийдийн малтлагаар илэрсэн язгуурын таван бурхны дүрслэлд хийсэн дүн шинжилгээ”, ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Х.Тэмүүжин “Бичил бүс нутагт цэвдгийн тархалтыг зураглах нь”, МУИС-ийн Хүмүүнлэгийн шинжлэх ухааны их сургуулийн докторант Ч.Бямбацэрэн “Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа”, ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Болормаа “Монгол малын маханд агуулагдах эрдэс бодис болон хүнд металлыг атом шингээлтийг спектрометрийн (AAS) аргаар тодорхойлсон үр дүн”, Шинэ монгол технологийн дээд сургууль, Нано химийн инженерчлэлийн тэнхимийн аспирант Ц.Туул “Төмрийн соронзон ширхэг гарган авч нуклейн хүчил ялгах технологид ашиглах боломжийн судалгаа”, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Сод-Эрдэнэ “Монгол бөхөн болон Соргог бөхөнгийн генетик олон янз байдлыг тодорхойлсон нь”, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн магистрант Т.Энхзаяа “Хэрлэн голын Амарын сугас (Leuciscus waleckii) загасанд шимэгчлэгч Ichthyoxenus amurensis (Isopoda, Cymothoidae) паразитын үзүүлэх нөлөө”, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Мөнхцэцэг “Малын хаягдал арьс ширийг ашиглан коллагений гидролизат үйлдвэрлэх технологийн судалгаа”, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнгөнсар “Сибирийн хүр эрвээхий (Dendrolimus sibiricus)-н анхдагч эсийн өсгөвөр гарган авсан судалгааны үр дүн” бүтээлээрээ шилдгээр шалгарч сайдын нэрэмжит грантын эзэд боллоо.





Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
