Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” арга хэмжээ энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт боллоо.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чавдараа сорин өрсөлдсөнөөс Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Өндөр-Улаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Мөнхтулга тэргүүн байрт шалгарч, “УАЗ-469” автомашинаар шагнууллаа.

Дэд байрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ноён сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн шалгарсан юм. Тэрбээр өмнө жил зохион байгуулагдсан “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаа ийнхүү бататган, мотоциклийн түлхүүр гардсан юм. Гутгаар байрт Увс аймаг дахь Цагдаагийн газрын Түргэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Батзориг шалгарч иж бүрэн компьютерийн эзэн болов.

Алба хаагчдыг хууль, эрх зүйн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, ерөнхий мэдлэг, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, логик сэтгэлээ IQ чадвар зэрэг мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан 10 төрлөөр өрсөлдүүлж шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулсан юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нарын албаны хүмүүс оролцов.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
