Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, харилцаа, хандлага үйлдэл бүр чухал тул “Эерэг бол гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхад оршдог байна.
2017 онд тус аяныг анх удаа төрийн байгууллагуудыг өргөнөөр хамруулан зохион байгуулсан бөгөөд аянд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, яамд /13/, нийслэл, дүүрэг /9/-ийн ЗДТГ зэрэг 30 орчим байгууллагын 2300 гаруй төрийн албан хаагчид, байгууллага, хамт олноороо “Цагаан тууз” зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг уриалах санаачилгыг байгууллагын цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллажээ.
МАНАЙ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭНЭ ОНЫ ЭХНИЙ АРВАН САРЫН БАЙДЛААР:
- Нийт 31,525 гэмт хэрэг бүртгэгдсэн бол үүний 866 нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг байна,
- Энэ тоо нь нийт гэмт хэргийн 2.7 хувийг эзэлж байна,
- Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 55 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн 45 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэж байна,
- Эдгээр үйлдэгдэж буй гэмт хэргийн 87 хувь нь гэр, орон сууцанд буюу цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байна,
- Гэмт хэргийн хохирогч болсон 28,300 иргэн байгаагийн 597 иргэн гэр бүлийн хүчирхийлийн улмаас хохирогч болсон,
- Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас зөрчил гаргасан нийт 2,890 иргэнийг баривчлан шийтгэсэн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр мэдээлсэн юм.
Энэ жилийн аян 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж байгаагийн зэрэгцээ олон нийт рүү чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, контентуудыг үйлдвэрлэж, түгээж байгаагаараа онцлог болж байна. Тус аяныг тэмдэглэн өнгөрүүлэхийн хүрээнд ирэх сарын тавны өдөр “Цагаан туузтаны хөдөлгөөн” зохион байгуулагдах бөгөөд тус хөдөлгөөнд төрийн 100 орчим байгууллагыг нэгтгэж, байгууллагын ажилтан, албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяны мэдээллийг хүргэхээр төлөвлөөд буй талаар мөн мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
