“Хариу нэхдэггүй сэтгэл” аянд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Баянгол дүүргийн 22, 23-р хороод нэгдлээ

2018 оны 11-р сарын 23 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46818527_257687101589665_8492823324148105216_n_20181123025848

“Сэлэнгэпресс” хөлбөмбөгийн клуб, “Их Талын Дуулиан” ТББ-аас зарласан хотын төвөөс алслагдсан гэр хороололд амьдардаг, хөлбөмбөг тоглох дуртай хүүхдүүддээ туслах сайн санааны “Хариу нэхдэггүй сэтгэл” аяны II үе шат өнөөдөр буюу 2018/11/22-ны өдөр эхэллээ.

 Энэхүү аянд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэгийн санаачлагаар Япон улсаас ирүүлсэн тусламжийн өвлийн дулаан хувцаснуудыг Баянгол дүүргийн 22, 23-р хорооны зорилтот бүлгийн өрх бүл, хүүхдүүдэд өгч тэдэнд сэтгэлийн дэм хайрлалаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх