Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр нийгэмд шударга ёс тогтоох, МАНАН бүлэглэлийг зайлуулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ энэ үеэр илэрхийлэв. Гэхдээ зарим үед хуулийн болон эрх мэдэл нь хүрэхгүй байгааг хэлэв.
60 тэрбумын гэх хэрэгт орооцолдсон М.Энхболд, УИХ дахь бүлгээ удирдаж чадаагүй Д.Хаянхярваа, ажлаа хангалттай хийж чадаагүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирач С.Батболд нарыг ажлаа өг гэсний хариуд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсныг буруутгалаа. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн төрийн мөнгөөр баяжсан, гэр бүлээрээ нийлж төрийг төрлийн алба болгосон, уул уурхай, тендер зэргээр баяжсан хүмүүс гэв.
60 тэрбум, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, Стандарт банк, нэр бүхий бондууд, концестой холбоотой асуудлуудыг шалгаж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага ажлаа хийж чадахгүй байгаа нь УИХ-ын дарга М.Энхболдтой шууд холбоотой гэлээ.
Хэдийгээр нийгэмд бухимдал багагүй байгаа ч ард иргэдийг гудамж, талбайд гарч үймээн самуун үүсгээсэй гэж бодохгүй байгаагаа Ерөнхий сайд хэлэв. Иргэдийг амгалан тайван байлгая гэвэл УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар ажлаа өгөх ёстой гэлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Хууль зөрчиж авсныг нь хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Удахгүй болох намын Бага хурлаараа ч авч хэлэлцэнэ гэлээ.
Цаашид намуудад байгаа шударга хүмүүсийг эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө нэгдэж хамтран зүтгэхийг уриаллаа. Мөн хувь хүний хувьд парламентын засаглалыг дэмждэг гэдгээ хэллээ.
Тэрээр мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахын тулд шударга ёс юу юунаас чухал байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

та жаахан эр хүний зангарагатай байж үз үнэнхүү шог зан гаргаж байна шүү