Өнөөдөр цагаан бич өдөр

2018 оны 11-р сарын 24 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 11 дүгээр сарын 24. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 16, цагаан бич, чөлөөт эх-3 од, гал суудал, 2 хар мэнгэ, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир, Лусын буулт, Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:10-17:06.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
– Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх