БОЛЖМОР : Амьдрал тоглоом биш……3

2018 оны 11-р сарын 27 өдөр, 10 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amidral1

Ангийн дарга энэ оройн нийллэгийг нээж үг хэлээд бүгд тулган ууцгаав. Нөгөө сайхан хөгжилдөж байсан улс түүний үгийг сонсоод хөнгөн гунигт автацгаалаа. Ингээд л бүгдээрээ оюутан хэмээх сайхан насаа үдэж салан одоцгоох нь дээ.
Дөлөө энэ нам гүмийг эвдэн манай ангиас нээрээ хос гарсангүй шүү. Хамгийн анх Соёлоог гэнэт таргалаад гэдэс нь цондойгоод ирэхээр гайхсан гэж яав, тэгээд араас нь нэг их удалгүй Цовоо бас жирэмслээд, Түвшин аав болоод шил, шилээ дарлаа шүү тэ гэхэд бүгд инээлдэв. Тэд эргээд дуу шуу орцгоон оюутан цагийн хөгжилтэй дурсамжаа ярин дуулалдан байснаа эхнээсээ тасрах нь тасраад, унтах нь унтаж эхэллээ.
Энэ шөнө анх удаа Наагий, Должмаа хоёр хамт унтах гэж байгаа нь энэ. Должмаа яагаад ч юм нэг л сандран эвгүй байв. Наагий хөнжил, адъяал хоёр сугавчлан Должмаад гадаа унтъя, сайхан дулаахан байна хэмээгээд хөтлөн гарлаа.
Тэнгэрт түм, түмэн одод түгсэн саруулхан сайхан шөнө байв. Должмаа Наагийгийн гарыг дэрлэн цээжээр нь тэврэн хэвтэхэд аль альнаас нь халуу дүүгэн, зүрх нь хүчтэй цохилно.

– Тэр тэнгэрийн заадасыг харж байна уу?

– Аанхан…

– Би багадаа онгоцны утаа тэнгэрийн заадас хоёрыг их андуурдаг байж билээ, яагаад ч юм яг энэ зам татуулсан тэр заадасан дээгүүр явж үзэхсэн гэж их боддог байж билээ

– Тиймүү, эмэгтэй юм байж уу
– Хэ хэ… яахав дээ, Чи юу бодож байна?
– Чамайг хэмээн хэлээд Наагий Должмаагийн өөдөөс харан үнслээ. Наагий гараа оруулан түүний хоёр хөхнөөс барьвал жижигхэн боловч чулуу шиг хатуу байсанд гайхан. Чи минь ариунаараа байгаа юм уу? хэмээн хэлээд зөөлөн атгалаа. Должмаа өвдөж байсан ч түүнийг маш ихээр хүсч байгаагаа мэдэн би өнөөдөр л чинийх болмоор байна, би юу ч мэдэхгүй шүү…намайг битгий шоолоорой за. Наагий түүнийг үнсэн миний жаахан охин минь ээ. Чи минь улам л хайр хүргээд байх юм. Найз нь чинийхээ ариуныг энд гээмээргүй байна. Хоёулаа биеэ барих хэрэгтэй байхаа. Должмаа уйлан: би яг одоо маш ихээр хүсч байна ш дээ. Би чамд одоо л биеэ өгөхийг хүсч байна…битгий зогс л доо…Наагий түүний өөдөөс хайрын нүдээр ширтээд майкаа тайлан доор нь дэвсэж өглөө. Тэрээр бүх л зүйлийг энхрийхэн,аажуухан хийж байлаа. Должмаа хамаг биеэ чангалан нүдээ тас анин хэвтэнэ. Наагий биеэ сулла, нэг л чанга өвдөнө тэгээд л зүгээр за…миний хайраа биеэ битгий чангалаараа…найз нь одоохон болохоороо хэлнэ ээ. Тэрээр хүрч ядан Должмаагаа илбэн таалсаар. Должмаа Наагийгийн мөрөөр тас атган юу болж буйг мэдрэхгүй байлаа. Наагий түүний чих хүзүүг нь үнсэнгээ: Миний хонгороо мөрөнд амаа наагаарай одоо жаахан өвдөнө шүү….Должмаа түүнийг хүзүүгээр нь тас тэврээд хүлээж байтал шунан дурлаад байсан юм нь ч болж тэрээр байдгаараа орилтол Наагий амжиж амыг нь алгаараа дарлаа.
Должмаа байдгаараа чичрэн бие нь нэг л хүндүүр оргионо. Тэрээр өвдөж байсан ч Наагийдаа сайхан инээмсэглэл бэлэглээд хүзүүдэн хэвтлээ. Наагий ч Должмаагаа улам ихээр хайрлан хөнжлөөрөө битүү ороон өөрөө хажууд нь нөмгөн хэвтэж байснаа гэрт орж унтъя, чи даарчихна хэмээн хэлээд түүнийг өргөн гэрт орон зай олж хэвтээд хоёр биенээ үнсэн таалсаар үүр хаяарах алдад нэг юм дуг хийцгээлээ.

Должмаа гэртээ ядарч унах гэж байгаа хүн орж ирэв. Тэрээр бушуухан усанд орчихоод унтахаар явах гэтэл аав нь дуудан хажуудаа суулгаад духан дээр нь үнэрлэн
– Сайхан амарсан уу миний охин. Том болсон ч гэсэн аавдаа нялхаараа л харагдаад байх юм. Ээж нь өчигдөр чамд бууз хийсэн. Тэрнээс халаагаад ид, цай уу…

Должмаа хэдийгээр юм идэхийг хүсэхгүй байсан ч аавынхаа сэтгэлийг бодон буузан дээр халуун савнаас ааг амтагдсан сүүтэй цай аягалан хажууд нь суулаа. Данзан охиноо харан чимээгүйхэн сууж байснаа миний охион аав нь охинтойгоо ярих юм байна хэмээн хэлээд хоолойгоо заслаа. Должмаа гайхан өөдөөс нь хараад

– За, та цай уу… хэмээн цай аягалж өгөөд юу ярихыг нь хүлээн чимээгүйхэн буузаа идэн суулаа.
– Охин минь чи одоо нас биенд хүрлээ амьдралаа давхар бодож л яваарай. Хүн хартай үерхэж нөхөрлө. Хүнээ таниагүй байж нэг л өдөр тавилангаараа хүний эхнэр болдог, юу ч мэдэхгүй тусмаа тэр хирээрээ амьдралд нугарна шүү. Одоо найзалж нөхөрлөж байгаа хүн байвал гэр орныхонтойгоо танилцуул. Миний охин их сургуулиа төгсчихлөө. Амьдрал чинь одоо л эхэлж байна. Амьдрал гэдэг тоглоом биш шүү. Сайн л бодож, харж, таньж байж заяаныхаа ханийг сонгох хэрэгтэй. Ажил төрлийг хүн хэд ч сольж болно, харин хань гэдэг чиний хувьд насаараа хажууд чинь байж өмөг түшиг чинь болж, тусалж, дэмжиж ойлгож, хамгийн гол нь бие, биендээ хайртай, итгэж чаддаг, амьдралын төлөө гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Аав нь урд нь ингэж охинтойгоо ярьж байсангүй. Одоо цаг нь болсон байна. Ээж бид хоёр чинь чиний амьдралд оролцоод өнгийгөөд байхгүйг чи мэднэ. Хамгийн гол нь миний охин зүрх сэтгэлээ л дага, хэт хаширлаад халгаад зугатаад байж бас яахав, юу,юу ч бололгүй нэг гэрт орж гүйгээд ч яахав. Угаасаа хүн чинь танигддаг юм. За аав нь муу охиндоо зөндөө үглэчихэв үү дээ. Одоо сайхан амардаа хэмээн хэлээд хосгүй хайр гэрэлтсэн харцаар охиноо харан дотроо ” муу охиныг минь бид хоёроос хойш хүн шиг л аваад явчих түшигтэй хүн учраасай билээ. Бүсгүй амьтан юм байгаам ш дээ” хэмээн хайлж суув. Должмаа аавыгаа гайхан хараад
– Ойлголоо аав аа…хэ хэ… та минь намайг сургуулиа төгсөв үү үгүй юу том хүн боллоо гээд өөрөөсөө холдуулах гээд байна уу даа хэмээн хошуугаа унжуулан хүзүүдэж авч үнсүүлээд, нэг хүн байгаа охин нь танилцуулнаа. Одоо ээжийг ирэхээс өмнө жаахан унтаадхъя хэмээгээд өрөөлүүгээ явлаа.
Тэрээр орондоо орж хэвтэн өчигдөрийн явдалаа бодон яагаад ч юм бодол санаа нь ч өөрчлөгдөн нэг л өөр хүн болсон шиг санагдана. Түүнд Наагийгийн энхрийлэл,хурууны хөдөлгөөн бүр нь мэдрэгдэн төсөөлөхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байлаа.
Унтаж, унтаж босоод иртэл ээж нь ирчихсэн бололтой гал тогоонд тогоо, шанага хангинах дуулдана. Тэрээр босч дүйнгэтсэн толгойгоо норгон, нүүрээ хүйтэн усаар булхаад ээждээ туслахаар орвол Норжин
– За охин минь хэд хоног сайхан амраад ав. Тэгээд ажил төрлийн юм бодно байгаа. Хүнтэй суухаасаа өмнө хэдэн юмтай болж, өөрийгөө жаахан хувцаслаж ав. Тэгээд л яагаа ч үгүй нэг хар юмтай болоод хормойгоо чирээд ирэв. Алив ээж нь үнсье их сургуулийг онц төгсөнө гэдэг чинь сайн байна, тэглээ гээд онгирч, биеэ тоож болохгүй шүү. Ээж нь ямарч сургууль төгсөөгүй хир нь амьдралд үзсэн зовлонгоо та хэддээ үзүүлэхгүй гэсэндээ л ингэж үглэж, дуулж явдаг юм. Өдийд аавтай чинь учраагүй байсан бол би гэдэг хүн энэ хорвоогийн хаах нь яаж шүү явах байсан бол. Тэгэхээр хүнд сайн хань шиг чухал зүйл байдаггүй юм шүү. Өчигдөр гэртээ ирж хонохгүй. Одооны хүүхдүүд ч юм л бол тэмдэглэлт баяр гээд нийлж дарвиад явдаг болж дээ. За миний охин хоолоо ид, өвгөөн хоолоо ид хоол нь болчихлоо хэмээн завсар чөлөөгүй ар, араас нь урсгаж гарав. Должмаа инээснээ
– За ээж ээ, уучлаарай манай ангийнхан харин бараг сүүлийн удаа бөөндөө явж байна гээд. Би аавд утасдаж хэлсэн дээ уг нь. Та хоёр минь яагаад л тохирсон юм шиг хань ижлийн талаар яриад унав даа. Охин нь сайн судалж байгаад гэрлэнэ ээ. Ах, эгч нар бүгд л сайн ханьтай сууж, сайхан амьдарч байна. Тэгэхээр би ч гэсэн тэгэх байх аа хэмээн дотроо Наагийгаа бодон хөгжилтэй хэлэв.
Үнэндээ өчигдөр Данзан, Норжин хоёр Должмаагын талаар нилээн ярьсан билээ.
Должмаа хооллож дуусаад галын өрөөгөө цэвэрлээд утсаа цэнэглэн асаатал Наагийгаас баахан мессеж ирсэн байв. Тэрээр уншиж эхлэв үү үгүй юу Наагий залган:
– Байна уу, сайхан амарсан уу. Яагаад утсаа салгачихсан юм бэ?
– Байна, харин унтчихажээ. Сая цэнэглэх гээд асаагаад чиний мессежүүдийг дөнгөж унших гэж байлаа
– Аан тэгвэл ч яахав. Бие нь яаж байна, зүгээр үү. Би чамайг санаад, бүр бодохоос хайр хүрээд

 Хэ хэ бие зүгээр ээ. Чи юу хийж байна
 Чамайг бодоод л, хармаар, уулзмаар санагдаад байна. Чи гараад ирж чадах уу
 Одоо юу, өнөөдөртөө дэмий байх аа. Ээж, аав хоёртой хамт байхгүй бол болохгүй нь
 За, за өөрөө мэддээ…би уг нь орцны чинь гадаа ирчихсэн байна хэмээн Наагий дуу нь сулран хэлэв
 Тийм үү, за тэгвэл хүлээж бай, би одоохон. Должмаа утсаа таслаад яагаад ч юм догдлон хөл нь хөнгөрч, өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодрон нөмгөн хувцаслаад би дэлгүүр орчихоод ирье хэмээгээд гүйх нь холгүй гэрээсээ гарлаа.
Тэр хоёр цэцэрлэгийн саданд суудаг сандал дээрээ суун зогсоо зайгүй үнсэлдэнэ. Наагий Должмааг өвөр дээрээ суулган
 Должмаа, би чамайг бүр хайрлаад байна аа. Чи минь өдий болтол ариунаараа байж чадсан гэдэг үнэхээр итгэмээргүй юм. Должмаа инээвхийлэн хүзүүгээр нь тэвэрч үсийг нь үнэрлээд
 Наагий минь дээ би ч гэсэн өдөржингөө л чамайг бодсон. Тэр хоёр бие, биедээ хайрын үгийг харамгүй хэлэн хоёр биенээ энхрийлсээр
Нэг мэдэхэд цаг дороо өнгөрч бүрэнхий болоод ирэв. Должмаа сандран за би орохгүй бол болохгүй нь. Хөөх 2 цаг суучихсан байна ш дээ. Ямар хурдан юм бэ маргааш уулзъя.
Энэ өдрөөс хойш тэр хоёр байнга хамт байдаг 
болов. Өдөртөө ажил хайна гэж гараад л Наагийгийнд очоод өнжинө. Нэг орой Наагий жаахан халамцуухан утсаар яриад
 Уучлаарай, хайр нь найзуудтайгаа уулзаж байна. Чамайгаа санаад байна аа,жаахан уучихлаа. Би одоо ингээд эд нараас салаад яваад очье тэгэх үү, чи гарч ирж чадах уу хэмээн асуув. Должмаа хэдий уулзмаар байсан ч юм уучихсан болохоор нь гэрт нь шууд хариулмаар санагдав. Тэрээр ээжээрээ түрий барин эвтэйхан хэлтэл Наагий гомдолсоор утсаа тасалчихлаа. Должмаа хэд, хэд залгасан ч тэрээр утсаа авсангүй. Тэрүүхэндээ шаналж эхлэв. Хайртай хүнээ гомдоочихлоо доо. Үгүй ирээд уулзахад юу нь болохгүй гэж, би гэж юм дандаа дараа нь бодох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх