Монгол үндэснийхээ идээ зоог, соёл уламжлалыг өнөө болон ирээдүй хойчдоо өвлүүлэн дэлгэрүүлж, баяжуулан хөгжүүлэх зорилготой бүтээлч залуусын хүсэл зорилго нэгдэв.
Говь нутгийн ард олны хийж ирсэн “Говийн цагаан шувуу” хэмээх ховор нандин хоолноос санаа авч монгол түмний уламжлалт хоол хүнсээ амт чанарыг нь сайжруулж, хэлбэр дүрс, хэв маягийг дэлгэрүүлэн “Шувуу” нэртэй олон төрлийн онцгой хоолны жор гаргаад буй сэтгүүлч Ч.Дашдэлэг, үндэснийхээ айраг, зоогийг уламжлалт ахуйтай хослуулан орчин цагийн стандарт үйлчилгээгээр олон түмэндээ хүргэж буй “Хөх-Үүр” зоогийн газрын үүсгэн байгуулагч Г.Чойжамц нар хамтран ажиллахаар боллоо.
Одоогийн байдлаар “Говийн цагаан шувуу”, “Эрээн хавиргат шувуу”, “Уулын улаан шувуу”, “Ховор хойлог шувуу”, “Хөвчийн хөх шувуу”, “Цэвдгийн ахууна шувуу”, “Мөнгөлөг шунгаахай шувуу”, “Өндөр өрөвтас шувуу”, “Алаг дунхай шувуу” гэсэн есөн төрлийн зоог гараад байна. Эрхэм хэрэглэгч та бүхэн арваннэгдүгээр сарын 26-ны даваа гараг буюу Тусгаар тогтнолын баярын өдрөөс эхлэн энэ бүгдийг “Хөх-Үүр”-ийн салбаруудад тухлан сууж зооглох боломжтой болж байгаа юм. Эдгээр хоолыг хийхэд нэлээд чимхлүүр ажиллагаа шаарддаг тул та урд өдөр нь 90117189 дугаарын утсаар захиалга өгөөрэй. Мөн 7507-0707 дугаарт захиалга өгч хүссэн газраа хүссэн хоолоо хүргүүлж болох юм.
“Шувуу” нэрийн цуврал хоол нь малын махнаас хамгийн их шим тэжээл, амин дэмтэй хэсгийг олон төрлийн амт хачраар баяжуулан хийдэг тул зарим нь энгийн бус эмчилгээний чанартай хоол болдог. Цаашид бид энэ цувралаа “Тайгын тарган шувуу”, “Ойн онцгой шувуу”, “Хангайн хачин шувуу”… гэх зэргээр үргэлжлүүлэн хэдэн арав, хэдэн зуун төрлийн танин мэдэхүйн ач холбогдолтой шинэ монгол хоолыг бий болгохоор зорьж, хийж байна.
Бидэнд том мөрөөдөл бий. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том хөшүүргийн нэг нь хоолны салбар байдаг. “Шувуу” брэндийг бид амжилттай хөгжүүлснээр хамгийн олон нэр төрлийн хоолтой орон болж, жуулчдын анхаарал сонирхлыг татах боломжтой. Монголд ирсэн жуулчид үндэсний хоол гэж боодог хорхогхон амтлаад буцдаг бус хамгийн олон төрлийн “шувуу”-наас хамгийн сонин содонг нь идэж үздэг байж яагаад болохгүй гэж.
Шувуу бол төрөл зүйлийн хувьд нэн баялаг. Одоогоор Монголд 500 орчим, дэлхийд 10 мянга гаруй зүйлийн шувуу мэдэгдсэн гэж үздэг.
Дээр нь олон төрлийн шувууны махыг хүн төрөлхтөн эртнээс хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн. Аливаа өвчнийг анагааж эмчилдэг, ядаргаа, хий хуй тайлдаг нь ч бий. Тэгвэл бид заавал шувууг агнахгүйгээр энгийн хоол хүнсийг өөрсдийн онцгой жороор хийж, шувуугаар нэрлэн сонирхолтой байдлаар хөгжүүлж байгаа юм. Цаашлаад Монголд болон дэлхийд нэн ховордож устах аюул нүүрлэсэн шувууны нэртэй хоолноос олох ашгийн тодорхой хувийг тухайн шувууг хамгаалах үйлсэд зарцуулах ч боломжтой. Ингэснээр бид нийгмийн хариуцлагатай бизнес хийж, байгаль дэлхий, ан амьтан, араатан жигүүртнээ хайрлах үйлсэд шинэ жишиг бий болгох юм.
Монгол хоол энэ мэтээр инноваци шингэж, хөгжих учиртай. Мөрөөдлөө бодит болгохын төлөө бид илүү хичээж, илүү ихийг хийж, илүү хол явах болно. Харин Та биднийг дэмжиж, “Хөх-үүр”-ээс сонин содон хийгээд амт чанартай “шувууд”-ыг байнга зооглож, хүссэн үедээ хүргүүлэн авч байгаарай.
Дашрамд дурдахад, “Хөх-Үүр” зоогийн газар нь сайхан монгол айраг, зоогоор үйлчлэхээс гадна үндэснийхээ уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор шагайн төрөл бүрийн наадгай, бий биелгээний цэнгээн зэргийг зохион байгуулдаг. Мөн энэ сарын 26-наас эхлэн нийт 5 сая төгрөгийн шагналын сантай “Үндэсний аварга шалгаруулах ДЭМБЭЭ тэмцээн” зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
