Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2018.11.27) 14 цаг 28 минутад 78.9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар ирэх 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм” батлах, “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам” батлах зэрэг Улсын Их Хурлын хэд хэдэн тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр журмуудыг сайн нягталж судлах боломжийг гишүүдэд олгох үүднээс тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн.
Энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн албан бичигтээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан 7 үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж буйгаа дурджээ. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар тараасан үйлдэл олон нийтийн дургүйцлийг хүргэж байна, энэ бусармаг үйлдэлд Засгийн газрын зарим гишүүд нэр холбогдоод байгаа тухай мэдээлэл гарч байна. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нэн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнест хүртээхийн оронд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тараах нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй, Засгийн газрын гишүүддээ чиглэл даалгавар өгч удирдлагаар хангаагүй, ёс зүйн алдаа гаргасан, хууль зөрчсөн танхимын гишүүддээ хариуцлага тооцохгүй, тэднийгээ хаацайлан хамгаалж байгаа нь “…шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэсэн Үндсэн хуулийн 41 дүгээр зүйл, “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж… Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” гэсэн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж буйгаа дурджээ.
Мөн Үндсэн хуульд захирагдаж, төрийн хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсноо мэдэгдэж, гудамжны эмх замбараагүй жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулан монгол төрийн тогтвортой байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулахад хүргэж болзошгүй хариуцлагагүй үйлдэл хийсэн, “Хотгор шанагын” лицензийг гадаадын компанид дамласан асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төсвийн мөнгийг төрсөн дүүгийнхээ компанид шилжүүлсэн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхад Ерөнхий сайд эдгээр албан тушаалтнуудад ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцохгүй байгаа нь нийгэмд шударга ёсны үнэлэмжийг алдагдуулж, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна.
Түүнчлэн УИХ мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, оффшорт нуун дарагдуулсан хөрөнгийг ил тод болгож, Монголд буцааж оруулах эрх зүйн орчныг бий болгосон хэдий ч Засгийн газраас энэ чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй байгаа, мөн өмнөх Засгийн газрын ажлын үр дүн, ОУВС-гаас олгож буй санхүүжилтийн ачаар Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэргэж, өсөлттэй яваа хэдий ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажилласан сүүлийн 1.4 жилд эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш огцом суларч, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж байна гэж үзэж буйгаа дурджээ.
Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргасан байна.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүд оролцлоо.
Ерөнхий сайдыг огцруулах саналтай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү, Ж.Мөнхбат, О.Содбилэг, С.Бямбацогт нарын асуултад төсөл санаачлагч гишүүд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нар хариулт өгсөн юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Д.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, манай Засгийн газрын ажилд сайн, муугийн аль алин нь бий, бүх юм сайн сайхан байгаа гэж хэлж чадахгүй, засаж сайжруулах, залруулж цэгцлэх юм ч бас бий. Зарим албан тушаалтныг огцруулах, хариуцлага тооцох асуудал тавьснаас болоод Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Би хувьдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал цагаа олж гарч ирлээ гэж бодож байна. Хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг шалгаж байгаа, цаашид олон зүйл тодорхой болно, хаана хаанаа сургамжтай зүйл болж байна. Намаа цэвэрлэх, бас төрөө цэвэрлэх цаг болжээ гэдгийг би ойлгож байна, энэ талаар хатуу байр суурь барьж ажиллах болно.
Ерөнхий сайдаар томилогдохдоо би сахилга хариуцлагыг чангатгах, шударга ёсыг тогтоох, эдийн засгийн өсөлтийг хангаж цаашид тогтворжуулахад голлон анхаарч ажиллана гэдгээ ард түмэндээ амалж байсан. Одоо ч тэр байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг онцоллоо.
Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь буюу 62.5 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
