Газар өмчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг болно

2018 оны 11-р сарын 28 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46837366_2226785980913597_9099160208264921088_n

Нийслэлийн Газрын албанаас газар өмчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг ирэх сарын 4-ний өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “ДҮНЖИНГАРАВ” салбарт зохион байгуулах гэж байна.

Иргэд өдөрлөгт ирснээр Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон хуультай холбоотой санал хүсэлт гаргах, эзэмшиж буй газраа хэрхэн өмчлөх талаарх зөвлөгөө мэдээлэл авах, хүсэлтээ өгөх, Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт авах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Өдөрлөг 2018.12.04-ны өдрийн 10-15 цагийн хороонд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх