эргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтын материалыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 01 өдрөөр дуусгавар болгоно. Тиймээс наадамд нэр дэвшүүлэх материал өгөх байгууллага, сэтгүүлч нар хугацаандаа багтаан ирүүлнэ үү.
“ГАН ҮЗЭГ- 2018” СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТЫН БОЛЗОЛ
ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх
ШАГНАЛЫН САН: 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөг
ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:
- “Шилдэг сэтгүүлч”
- “Шилдэг редактор”
- “Орон нутгийн шилдгүүд”
- “Шилдэг бүтээл”
- “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”
1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
- Шилдэг телевиз – 1
- Шилдэг радио- 1
- Шилдэг сонин – 1
- Шилдэг мэдээллийн сайт – 1
- Шилдэг сэтгүүл – 1
- Телевизийн шилдэг бүтээл – 1
- Радиогийн шилдэг бүтээл – 1
- Сонины шилдэг бүтээл – 1
- Мэдээллийн сайтын шилдэг бүтээл – 1
- Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1
2. ШИЛДЭГ БҮТЭЭЛ: Шалгарсан бүтээл тус бүрт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
3. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД: Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
- Орон нутгийн шилдэг сонин– 1
- Орон нутгийн шилдэг радио – 1
- Орон нутгийн шилдэг телевиз – 1
- Орон нутгийн шилдэг сайт – 1
- Орон нутгийн шилдэг сэтгүүлч – 1
4. ШИЛДЭГ РЕДАКТОР: Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
- Телевизийн шилдэг редактор – 1
- Радиогийн шилдэг редактор -1
- Сонины шилдэг редактор -1
- Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
- Сэтгүүлийн шилдэг редактор – 1
- Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1
5. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
- Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
- Радиогийн шилдэг сэтгүүлч -1
- Сонины шилдэг сэтгүүлч -1
- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
- Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
- Шилдэг судлаач -1
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
– Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
– Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсаргасан байна.
– Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
– Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.
– Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.
ШИЛДГҮҮДИЙН ШАЛГАРУУЛАЛТ:
– Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр явуулна.
- Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
- Олон нийтийн цахим санал асуулга 30 хувь
- МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:
2018 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.
НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725
И-Мэйл: mseonline@yahoo.com
Жич: Шилдгүүдийг “Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
АЖЛЫН АЛБА

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
