Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суурин болон хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалт нь жил бүр болдог бөгөөд энэ жилийн уулзалтад Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Нидерландын Хаант Улс зэрэг 21 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, мөн Европын Холбооны бусад орнуудын Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон юм.
Европын Холбооны орнуудын Элчин сайд нарыг төлөөлөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа үг хэлж, Европын Холбооны зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж буйг тэмдэглэв. Европын Холбооны орнуудын Элчин сайд нар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр болон 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Европын Холбоо, Монгол Улс хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хичээл зүтгэл гарган ажиллахыг Элчин сайд Траян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын ил тод байдал, орчныг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэйг онцлоод, хоёр талын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд тууштай ажиллахыг хүслээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж, Монгол Улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажлуудын хүрээнд санал бодлоо солилцов. Тухайлбал, Европын орнуудаас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын нарийн мэргэжилтнүүдийг Монголд урьж ажиллуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийллээ. Түүнчлэн, ирэх онд тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг үр дүнтэй, бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж, нээлттэй ярилцлага өрнүүлсэнд нь талархал илэрхийлээд, уламжлал болон зохион байгуулагдаж буй уг уулзалт цаашид үргэлжилж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л түвшинд бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
