Санхүүгийн зохицуулах хороо ХЗХ-дын санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтийг нэгтгэн танилцуулж байна.
Санхүүгийн хүртээмж гэдэг нь иргэд, хэрэглэгчид хэрэгцээтэй, шаардлагатай үедээ хамгийн хямд эх үүсвэрээр, түргэн шуурхай санхүүгийн үйлчилгээг хүртэх явдал юм. 2018 оны гуравдугаар улирлын байдлаар Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 288 хоршоо, нийт 26 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр ХЗХ-дын 186 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт бүртгэлтэй байна.
Орон нутагт бүртгэлтэй хоршоодын 13.2 хувь нь баруун бүсэд, 3.5 хувь нь зүүн бүсэд, 10.4 хувь нь хангайн бүсэд, 8.3 хувь нь төвийн бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Улаанбаатар хотод ажиллаж буй 186 ХЗХ-дын 91.9 хувь нь төвийн зургаан дүүрэгт, 8.1 хувь нь алслагдсан гурван дүүрэгт байна.
Хоршоодын нийт гишүүдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар өсөж, 61,881 болжээ. Тэдний 64.4 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн 35.6 хувь нь орон нутгийн ХЗХ-дод гишүүнчлэлтэй байгаа юм.
Түүнчлэн 18-64 насны 10,000 хүнд ногдох, мөн 100 ААН-д ногдох ХЗХ-дын тоогоор хүртээмжийг тооцов. Гишүүдийн тоог Монгол Улсын 18-64 насны хүн амд харьцуулан тооцвол улсын хэмжээнд 2018 оны гуравдугаар улиралд 3.2 хувь, орон нутагт 2.0 хувь, Улаанбаатар хотод 4.7 хувьтай байна. Энэ үзүүлэлтийг байршлаар авч үзвэл, нийслэлийн захын дүүрэгт хамгийн их буюу 4.8 хувьтай байгаа бол төвийн дүүргүүдэд 4.7 хувьтай байна. Эдгээрээс Багахангай болон Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол Баянгол дүүрэг хамгийн бага үзүүлэлттэй байна. Харин төвийн бүсэд хамгийн бага буюу 1.1 хувьтай байгаа бол хамгийн их нь баруун бүсэд буюу 4.1 хувьтай байна.
100 ААН-д ногдох үзүүлэлтээр Багахангай дүүрэг 2.6, Багануур дүүрэг 1.7 дүнгээр хамгийн сайн байгаа бол Баянгол болон Баянзүрх дүүргүүд хамгийн бага үзүүлэлттэй байна. Эдгээр тоон үзүүлэлтэд дүүргүүдийн ААН болон 18-64 насны хүн амын тоо нөлөөлж буй юм.
Хүртээмжийн үзүүлэлтийг нэгтгэн харвал орон нутгийн таван бүсээс баруун бүс илүү сайн үзүүлэлттэй байна. Мөн орон нутгийн хүртээмжийн үзүүлэлт Улаанбаатар хоттой харьцуулахад харьцангуй жигд тархалттай байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
