Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.
Хүсэлтэд УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох үед Монгол Ардын Намын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэг байдлаар шийдэгдэхгүй байсаар байна. Төрийн албан тушаалтан, түүний дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог албан тушаалтан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах үйл ажиллагаанд холбогдсон бол хууль дүрэм ярилгүйгээр үг дуугүй огцрох нь Үндсэн хуульд заасан (шударга ёс) хууль дээдлэх зарчимд нийцнэ. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг шийдвэрлэх бүхий л боломжийг хааж, боогдуулах, саад хийх ажлаа үргэлжлүүлсээр байна.
60 тэрбумын гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах байгууллага нь УИХ-аас шууд томилогддог, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага болох Авлигатай тэмцэх газар юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ албан тушаалыг хашиж байгаа тохиолдолд энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэх ямар ч боломжгүй юм.
60 тэрбумын гэх хэргийн асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж УИХ-ын 26 гишүүн үзэж, ээлжит бус чуулган зарлаж хуралдуулахыг шаардсан. Гэтэл УИХ-ын дарга өөрт ногдоогүй эрх эдэлж, янз бүрийн шалтаг, шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй нь олон түмэнд ил болсон. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, тодорхой асуудлыг хэлэлцэх санал гаргаж, ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж байхад энэхүү санал, шаардлагыг ямар ч албан тушаалтан хязгаарлах ёсгүй.
Эдгээрийг үндэслэн 60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын түвшинд шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын нэр бүхий 26 гишүүний шаардлагыг хяхан боогдуулсан УИХ-ын даргын үйлдэл үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, Гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсэг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг, Хорьдугаар зүйл “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална” гэснийг ”Хорингуравдугаар зүйлийн нэг дэх хэсэг “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”
гэснийг, Хоринтавдугаар зүйлийн нэг дэх хэсэг “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэснийг мөн Хориндолдугаар зүйлийн гуравдахь хэсэг “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэснийг тус тус зөрчсөн байх тул дүгнэлт гаргаж өгнө үү гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
