Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалав.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Өчигдөр Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч өглөөний 09-12, үдээс хойш 14-18 цаг хүртэл хүлээсэн ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Дэд хороо есөн гишүүнтэй ч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбатаас бусад гишүүд хуралдаандаа ирээгүй гэдгийг онцлоод Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчсөн асуудлаар Засгийн газрын зарим гишүүд нэр холбогдон, шалгагдаж байгааг хэлэлцэх шаардлагатай талаар Төрийн бус байгууллага, иргэд, олон нийт хүсэлт ирүүлснийг гишүүдэд анхаарууллаа.
Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналд ч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалд Засгийн газрын нэр холбогдсон зарим гишүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ЖДҮХС-тай нэр холбогдсон Засгийн газрын гишүүдийг хуралдаанд оролцохгүй байх шаардлагатай” гэдгийг онцлов.

Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.2.-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.6.-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэснийг уншиж сонордуулаад, хуралдаан даргалагчид одоогоор урьдчилан мэдэгдсэн бичиг ирүүлээгүйг тодотгов.
Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүний санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцэв. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн албан бичигтээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан 7 үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах санал гаргасан. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 38,1.1 дэх заалтын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэнийг дурдлаа.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгөтэй Засгийн газрын зарим гишүүд нэр холбогдсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нэн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнест хүртээхийн оронд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тараах нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй, Засгийн газрын гишүүддээ чиглэл даалгавар өгч удирдлагаар хангаагүй, ёс зүйн алдаа гаргасан болон шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг Ерөнхий сайдыг огцруулах 7 үндэслэл дурдсан байсныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулгадаа онцлов.
Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нв Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Гарамжав, Ж.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, О.Содбилэг нар асуулт асуун, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гишүүдийн асуултад хариулснаар хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
