Өнөөдөр улаагчин туулай өдөр

2018 оны 12-р сарын 01 өдөр, 08 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 12 дугаар сарын 1. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 24, улаагчин туулай, харцага-11 од, хий суудал, 4 ногоон мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:02.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малтай холбогдох үйл, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Багш шавь барилдах, хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйл, равнай үйлдэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх