Дуучин Э.Чулуунчимэгийн шинэ уран бүтээл “БҮСГҮЙ ЕРТӨНЦ”

2018 оны 12-р сарын 02 өдөр, 12 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
chuk

БҮСГҮЙ ЕРТӨНЦ

Үг: Б.Болорцэрэн
Ая: Д.Бердибек

Хүүхэн бүхний хүсэл ийм л байдаг даа гэмээр
Хөөрхөн сайхан харагдмаар улирал бүхэн биднийх шүү
Энхрий ханийнхаа тэвэрт энгэрийн гоёл шиг гэрэлтээрэй
Эрхэлж суугаа бүсгүйгээс залуу нас үргэхгүй ээ

Сугадалцаад алхаарай гунхана шүү хүүхнүүд минь
Нудралцаад инээгээрэй тольдоно шүү хүүхнүүд минь
Нас насандаа л гоё харагдаарай найз хүүхнүүд минь
Намба төрхөндөө л зохисон байгаарай хайрт хүүхнүүд минь

Ээж бүхний сэтгэл ийм л байдаг даа гэмээр
Энэрэл хайраар чимсэн өдөр бүхэн биднийх шүү
Ивий үрсийнхээ дэргэд хаврын цэцэг шиг дэлгэрээрэй
Инээж суугаа ээжээс цаг хугацаа яарахгүй ээ

Бүсгүй бүхний мөрөөдөл ийм л байдаг даа гэмээр
Бүгдээрээ гоёод алхмаар ертөнц бидний толь шүү
Өчигдрийн гомдлоо орхиод харц дээгүүр алхаарай
Өөртөө итгэлтэй бүсгүйгээс үзэсгэлэн гоо урвахгүй ээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх