Татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батбаяр, Сургалтын төвийн даргаар ажиллаж байсан Я.Пүрвээ нар хамтран “Татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол улсын Олон улсын хэлэлцээрүүд” эмхэтгэлийг эрхлэн гаргаж, олны хүртээл болгосон байна.
Тэд номынхоо өмнөх үгэнд “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон тэдгээрийн охин компани, салбар, төлөөлөгчийн газар нэмэгдэхийн хэрээр олон улсын татвартай холбоотой эрх зүйн актуудыг илүү боловсронгуй болгох, судлах, татварын албаны чадавхийг нэмэгдүүлэх шаардлага улам бүр өссөөр байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хэлэлцэн тохирогч орон бүрийн эрх ашгийг тэгш хангаж, татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг таслан зогсооход “Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрийг уншиж судлан, хэрэгжүүлэх чадвар эзэмшсэн байх нь нэн чухал ач холбогдолтой билээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсаас бусад улстай байгуулсан “Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” нийт 26 хэлэлцээрийг монгол, англи хувилбарын хамт ном болгон та бүхэнд хүргүүлж байна. Энэхүү эмхэтгэл нь Татварын багц хуулиудын өөрчлөлтүүдийг УИХ-аар хэлэлцэж буй энэ цаг үетэй давхцан олон нийтэд хүрч байна. Номын эмхэтгэлээ татварын албаны ажилтнууд, татвар төлөгчид, санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, татварын эрх зүйн чиглэлээр суралцагсад, судлаачдын өдөр тутмын хэрэгцээнд зориуллаа” хэмээн дурьджээ.
“Татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол улсын Олон улсын хэлэлцээрүүд” эмхэтгэл нь хоёр бүлэгтэй, 26 хэлэлцээрийг монгол, англи хувилбараар эмхэтгэсний зэрэгцээ Олон улсын эрх зүйн тухай ойлголт, зарчим, түүний мөн чанар, давхар татварын гэрээний тухай мэдээллийг багтаажээ. Ингэснээр Татварын албаны албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааны гарын авлага болох төдийгүй гадаад, дотоодын хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид, санхүү, эдийн засаг, хууль, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, оюутнуудад нэн хэрэгтэй эмхэтгэл болжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
