Ш.Энхтөр:Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна

2018 оны 12-р сарын 04 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eh nyalhas

ЭХЭМҮТ-д жирэмсэн эхийг “төрөхийн хаалгаараа ор” гэж хөөснөөс болж таксинд амаржжээ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ талаар тус төвийн дарга Ш.Энхтөр албан ёсны тайлбар хийлээ.

Тэрбээр, “Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх явц нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны тусламжийг үзүүлжээ. Улмаар эхийг эмнэлгийнхээ машинаар, нярайг журмын дагуу эмнэлэг дотуур тээвэрлэж Төрсний дараах тасагтаа хүргэж, үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна. Бид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. 3250 гр хүү мэндэлсэн, одоо ээжтэйгээ хамт байна. Хөхөө сайн амалсан. Бид эх, хүүхдэд бүх талын, үнэ төлбөргүй эмчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Манай эмнэлэгт шаардлагатай бүх зүйлс байгаа” хэмээв.

ЭХЭМҮТ-өөс залуу охид бүсгүйчүүдэд анхааруулга сэрэмжлүүлэг хүргэлээ. Үүнд:

  1. Залуу эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, хандлагаа сайжруулах.
  2. Жирэмсэн болмогц эмчийн хяналтад ЗААВАЛ орох! Төрөлтөд бэлтгэж, өөрийгөө эрүүлжүүлэх!
  3. Жирэмсний явцад хамгийн багадаа 6 удаа ХЯНАЛТЫН эмчид үзүүлсэн байх!
  4. Жирэмсэн эх Төрөх Бэлтгэлээ Хангаж чаддаг ур чадвартай байх.
    Хүүгээ, охиноо хүлээн авах бэлтгэлээ хангах!
    Энэ бол иргэний, эх хүний үүрэг хариуцлага гэдгээ ойлгож ухамсарлах!
    Төрөх үйл явцын шинж тэмдгийг мэдэж, төрлөг эхлэх шинжтэй үед хугацаа алдалгүй, цагийг нь тулгалгүй харъяа амаржих газартаа боломжтой бол өөрсдөө эсвэл ТҮРГЭНЭЭР очих.
  5. Хөдөө орон нутгаас хотод шилжин ирээд тухайн оршин суугаа газрынхаа БҮРТГЭЛД нэн даруй орсон байх!
  6. Оршин суугаа газрынхаа өрхийн эмчийн ХЯНАЛТАД заавал орсон байх!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх