Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан зүйлээр үзэсгэлэн худалдаа гаргалаа

2018 оны 12-р сарын 04 өдөр, 18 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
47378505_338054387009252_3979243227868823552_n_20181204052651

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн гутал, цүнх зэрэг арьс, эсгийгээр урласан бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан “Хотын хөгжилд миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх