Он гарсаар улсын хэмжээнд 11 сарын байдлаар 3455 удаагийн объектын гал түймэр гарч, 15.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин түймрийн улмаас 66 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1547 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 1.05 хувиар, учирсан хохирлын хэмжээ 42.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэл хотод нийт 2288 удаагийн гал түймэр гарч, 4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1167 удаагийн гал түймэр гарч, 10.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 18934 байгууллага, аж ахуйн нэгж, 119218 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 86319 зөрчил дутагдал илрүүлэн, 36937зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5146 заавал биелүүлэх албан шаардлага, 5979 мэдэгдэл, 274 танилцуулга, 820 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 83 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 167.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2473 удаа, дадлага 1722 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2587 удаа сэрэмжлүүлэг явуулсан.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
Ил задгай гал, асгасан үнс нурмаас 988 гал 28.6 буюу хувь,
Пийшин, зуух, яндангийн цонолтоос 708 гал буюу 20.4 хувь,
Цахилгаанаас 644 гал буюу 18.6 хувь,
Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 357 гал буюу 10.3 хувь,
Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 204 гал буюу 5.9 хувь,
Шалтгаан тогтоогдоогүй 200 гал буюу 5.7 хувь,
Бусад шалтгаанаас 185 гал буюу 5.3 хувь,
Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 70 гал буюу 2.02 хувь
Гагнуур, паялник, бамбараас 30 гал буюу 0.86 хувь
Архидан согтуурснаас 21 гал буюу 0.6 хувь,
Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.43 хувь
Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.43 хувь,
Байгалийн үзэгдлээс 6 гал буюу 0.17 хувь,
Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу0.14 хувь,
Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.11 хувь,
Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
