Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд “Хүний эрхийн өдөрлөг” зохион байгуулж байна

2018 оны 12-р сарын 06 өдөр, 15 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1544081091_47571987_1954658101495509_7033740624943644672_n

Улаанбаатар хотын хүн ам олноор суурьшсан дүүргүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 32 хороонд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг “Хүний эрхийн өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 06-наа эхлэн зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хүний эрхийн сургалт явуулж, хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, иргэдийг эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө тэмцдэг, шаарддаг болгоход суралцуулах, мэдлэг ойлголт олгоход голлож ажиллах юм. Өдөрлөг 4 өдөр үргэлжилнэ. Тус арга хэмжээг Хүний эрхийн Олон Улсын өдөр, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ойн кампанит аяны хүрээнд зохион байгуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх