Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнц шинэ мянган давсны дараагаар монгол бөхчүүдийн ноёрхол дор өрнөж, манай залуус Арлын Японыг гайхшруулсан уран тансаг барилдаанаар дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа билээ.
Гэхдээ сүүлийн үед Япончууд Монгол гэлтгүй дэлхийн олон орны хүчтэй бөхчүүдийг хавчиж, сумогийн ертөнцөөс холдуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилийн том дуулиан болгож, мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Бямбадоржийг мэргэжлийн сумогоос холдуулж, зодог тайлуулж байлаа.
Тэгвэл жилийн дараа ахин ийм хэргээр манай нэгэн хүчтэй залуу бөх мэргэжлийн сумог орхиж магадгүй болоод байна. Дээд зиндаанд тогтмол сайн барилдаж байгаа манай бөх Таканоива Баасандорж туслах бөхөө зодсон хэрэгт холбогдож, үүнийг нь Японы хэвлэлүүд давслан бичиж, зодог тайлж болзошгүй тухай шуугиан дэгдээд байна.
Хэрэг явдлыг сөхвөл Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохижээ. Зодуулсан гэгдэж байгаа бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдааны үеэр оргон зугтаах гэж оролдож байхад нь холбооны нэгэн ажилтан хэрэгт дурлан асууснаар энэ хэрэг олны чихэнд хүрчээ. Хэдийгээр “хохирогч” гэгдэж байгаа залуу бөх Цагдаагийн газарт гомдол гаргаагүй ч Сумогийн холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлөн, Токиод дуудан ирүүлж, дэвжээнд нь гадагш гарахгүй “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна.
Сумогийн холбоонд хэлье гэсэн үгээ шууд нууж хаалгүй хэлдэг байсан Таканохана аваргын хувьд өнгөрсөн саруудад тун чанга байсан. Эхнэрээсээ салж, сумогийн холбооноос гарч, дэвжээгээ тараасан гээд олон таагүй зүйлс тохиолдож байсан бол сумогийн холбооны түүний эсрэг хавчлагын ээлжит нэгэн золиос нь түүний хайртай шавь Таканоива болж байна.
Хад чулуу мэт хатуу биетэй Баасандоржийг мэргэжлийн сумогоос зодог тайлна гэсэн мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш түүний олон дэмжигчдэд энэ нь тун таагүй мэдээ болж байгаа юм. Үүнийг батлаж байгаа нэгэн үйл явц бол Монгол, Японы олон мянган дэмжигчид нь цахим хуудсаараа дамжуулан хэрэг явдал сайнаар шийдэгдэж, Таканоиваг Сумогийн дэвжээнээ дахин харахыг хүсэж байгаа тухай бичсэн олон мянган цахим пост, сэтгэгдлүүд юм.
Дашрамд дуулгахад, Таканоива Баасандорж өөрийн дэмжигчдийн нийгэмлэгтээ нулимс дуслуулан “Сумогийн холбооны шийдвэрийг дагах болно” хэмээн мэдэгдэл хийсэн. Ямартай ч бид одоо Сумогийн холбооны мэдэгдэл, Таканоивагийн шийдвэрийг хүлээх үлдээд байна.
Ц.Оргил

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
