Хүний эрхийн Олон Улсын Өдрөөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Тус бичигт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд хэрэгжилтийг ХЭҮК-ын Ажлын алба, МЭХ хариуцан тусгай төлөвлөгөөг жил бүр гаргаж, охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр охид, манай нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн зөрчил тулгамдсан асуудлын нэг болоод байгаа нь нууц биш юм. 2018 онд ХЭҮК-оос өсвөр насны охид болон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр судалгаа хийж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажиллагааг явуулж байна. Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах зэрэг цөөнгүй ажлуудыг хийж байна. 94 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулснаар зорилтот бүлэгт хүрч ажиллахад дөхөм болно гэж найдаж байна хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Санамж бичиг байгуулах үеэр онцлон тэмдэглэлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
