Мөс цөмөрсөний улмаас 7 хүн амь насаа алджээ

2018 оны 12-р сарын 11 өдөр, 10 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
muss

Он гарсаар 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор 7 хүн амь насаа алджээ.

 Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.

  Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх