БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТ:
ХЭНД Ч, ХААНА Ч
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/ гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ. Энэхүү зорилтод хүрэхийн тулд хүчирхэг, тэгш байдлыг хангасан, хэнийг ч орхигдуулахгүй байж чадахуйц эрүүл мэндийн тогтолцоотой байх нь чухал ач холбогдолтой.
Өнөө үед дэлхий нийтээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. НҮБ-ын гишүүн 193 орон 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-ууд дээр санал нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд илүү аюулгүй, тэгш, эрүүл дэлхийг бий болгох өндөр түвшний зорилтуудыг тавьсан билээ. Энэхүү зорилт нь олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ба бидний зорьж буй илүү эрүүл дэлхийг бүтээхэд гол чиглүүлэгч нь болох юм.
ТХЗ-ын 3.8 нь БНЭМХ бөгөөд эрүүл мэнд болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой, цогц арга замуудыг хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд улс төрчид, бодлого боловсруулагчдын хүсэл эрмэлзэл, манлайлал чухал ач холбогдолтой юм.
Өнөө үед дэлхий нийтээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. НҮБ-ын гишүүн 193 орон 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-ууд дээр санал нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд илүү аюулгүй, тэгш, эрүүл дэлхийг бий болгох өндөр түвшний зорилтуудыг тавьсан билээ. Энэхүү зорилт нь олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ба бидний зорьж буй илүү эрүүл дэлхийг бүтээхэд гол чиглүүлэгч нь болох юм.
ТХЗ-ын 3.8 нь БНЭМХ бөгөөд эрүүл мэнд болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой, цогц арга замуудыг хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд улс төрчид, бодлого боловсруулагчдын хүсэл эрмэлзэл, манлайлал чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Их Хурлын “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай 2016 оны тогтоолоор “Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх” зорилтыг дэвшүүлж, 2016-2020, 2021-2025, 2026-2030 онуудад хүрэх түвшнийг тодорхойлсон билээ. Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэгэн адил Монгол улсын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх үзэл баримтлалын зорилтууд нь өөр хоорондоо салшгүй, харилцан уялдаатай ба цаашид амжилттай хэрэгжүүлэхэд нийгмийн ядуу, эмзэг хэсгийнхэнд чиглүүлэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх”-д гол анхаарлаа хандуулан ажиллах нь чухал юм.
ЯАГААД БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТ ЧУХАЛ ВЭ?
.png)
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/-д хийж буй хөрөнгө оруулалт нь улс орон хүний нөөцөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд БНЭМХ нь эрүүл мэндтэй холбоотой болон хөгжлийн өргөн хүрээний зорилтуудыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах гол стратеги болж байна.
Зайлшгүй шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон санхүүгийн хамгаалалт нь зөвхөн хүний эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасгах төдийгүй халдварт өвчний тархалтаас сэргийлэх, ядуурлыг бууруулах, ажлын байруудыг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болно.
Зайлшгүй шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон санхүүгийн хамгаалалт нь зөвхөн хүний эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасгах төдийгүй халдварт өвчний тархалтаас сэргийлэх, ядуурлыг бууруулах, ажлын байруудыг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болно.
ДЭЛХИЙ ДАЯАР МАШ ОЛОН ХҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙСААР БАЙНА.
БНЭМХ дахь “Бүх нийтийн” гэдэг нь “бүх хүмүүст” гэсэн үг бөгөөд ялгаварлан гадуурхалгүйгээр, хэнийг ч орхигдуулах ёсгүй гэсэн үг юм. Хэн ч хаана ч хэрэгцээтэй үедээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ядууралд өртөхгүйгээр хүртэх эрхтэй.
• Дэлхийн хүн амын тал хувь нь эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна.
• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрсдийнхөө халааснаас шууд төлж буй төлбөрийн улмаас дэлхий дахинд 100 сая хүн ядууралд өртөж, өдөрт дөнгөж 1.9-өөс бага долларын орлогоор амь зууж байна.
• 800 сая гаруй хүн (дэлхийн хүн амын бараг 12 хувь) өрхийн нийт орлогынхоо 10-аас дээш хувийг өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн зардалд зарцуулдаг байна. Үүнийг “сүйрлийн зардал” гэж нэрлэдэг.
• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “сүйрлийн зардлын” эрсдэл нь дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайтай өндөр хөгжилтэй орнуудад ч өрхийн төсвийнхөө 10-аас дээш хувийг эрүүл мэнддээ шууд зарцуулж байгаа хүн амын хувийн жин өсч байна.
.png)
ДЭМБ, ЭМЯ хамтран хийсэн судалгаагаар (2017):
- Монгол улсад чинээлэг хүмүүстэй харьцуулахад ядуу бага орлоготой иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж доогуур байна. Тухайлбал, олон жилийн чиг хандлагыг харьцуулж үзэхэд ядуу бүлгийн иргэд амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг чинээлэг иргэдээс бага хүртэж байгаа нь хэвээр байна.
- Ядуу иргэдийг чинээлэг бүлгийн иргэдтэй харьцуулахад тусламж үйлчилгээний хэрэгцээ байгаа ч эрэлхийлэхгүй байна. Тэд эрүүл мэндийн тусламж аваагүй шалтгаан нь өвчнөө онц хүнд биш гэж үзэн өөрөө өөрийгөө эмчлэх явдал түгээмэл байгаагаас гадна төлбөрийн чадвартай нь холбоотой байна.
- Нарийвчлан судалж үзвэл хүн амын орлого багатай иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх шалтгаанд тусламж үйлчилгээ авахад тулгарах санхүүгийнхүндрэл, эрүүл мэндийн байгууллага хүртэлх зай болон тээврийн хэрэгсэл дутагдалтай байх зэрэг орж байна.
Чинээлэг иргэдийн хувьд ч хүнд явцтай, архаг өвчний үед сүйрлийн зардалд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Тухайлбал, санхүүгийн сүйрэлд орох эрүүл мэндийн төлбөр төлсөн өрхийн хувь хэмжээ орлогын бүлэг дээшлэх тусам өсч, өрхийн эзлэх хувийн жингээр сүйрэлд орох эрүүл мэндийн төлбөр төлсөн чинээлэг өрхийн тоо ядуу бүлгийнхнээс 5-10 дахин их байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
